Улстөр нийгэм
“Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй” гэж мэдэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны III дугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан.
2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг нээхэд “Жунгмэй Инженеринг Групп”, “Норинко Интернэйшнл” болон “Пауэр Констракшн Корпорэйшн оф Чайна, Бээжин Гуохуа Техноложи Групп”–ийн түншлэл, “Синостийл МИКК, Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэл нарын дөрвөн оролцогч тендерийн баримт бичиг ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 дэх заалтад зааснаар “Синостийл МИКК”, “Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, FEED боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” компанитай “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь нэгдмэл сонирхолтой талаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа.
Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 13.1 (ж) 8-т зааснаар “НБҮ-ийн зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолгүй” болохоо мэдэгдсэн албан мэдэгдлийг тендерт оролцогчид бүгд ирүүлж, ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хараат бус үнэлгээний хороо тендерийг үнэлсэн байна.
Гэсэн хэдий ч хэвлэлээр ийм мэдээлэл гарсан, мөн “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп”-ийн албан ёсны цахим сайтын Holding Companies & Joint Ventures цэсэнд “Чайна Металлуржикал Инженеринг” гэсэн компанийн нэр байгаа талаар тодруулга хүссэн албан бичгийг өнөөдөр дахин хүргүүлж, албан ёсны хариу авсан болно. Энэхүү албан бичигт дурьдсанаар “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд “Чайна Металлуржикал Инженеринг“ ХХК-тай нэгдмэл сонирхолгүй болохыг мэдэгдье” гэсэн байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ХМОНХХ
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
-
Улстөр нийгэм2021/05/05
Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжинэ
-
Улстөр нийгэм2022/12/28
ТӨРИЙН БАНК: Олон улсын жишигт нийцсэн санхүүгийн боловсролыг дэмжин ажиллана
-
Улстөр нийгэм2023/09/07
Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ
-
Улстөр нийгэм2021/05/31
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Сэтгэгдэл