Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, салхи шуургатай байна.

2019 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи 18, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч 5 дугаар сараас эхлэн жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох 6 төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5 мянга гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тээврийн жолооч нараа урамшууллаа

Огноо:

,

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс тээврийн компаниуд, жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд жолооч нарын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, авто замыг сайжруулах  чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 
 
Компани богино, холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй аж ахуйн нэгж, 14 000 орчим жолооч хамтран ажилладаг бөгөөд найдвартай, тасралтгүй тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж буй тээвэрчдээ урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ  “Саятан жолооч” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулав. 
 
Шилдэг жолооч нарт шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд болсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй холбогдох нэгж, албадын ажилтнууд болон нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо. 
Энэ удаад шилдэг тээврийн компани тав, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч шалгаруулав. Шилдгүүдийг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал,  хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлсэн юм. 
 
2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй жолоочоор шалгарсан Ц.Уранчимэг “Би Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог.  21 хоног ажиллаад, долоо хоног амардаг бөгөөд жолооч болоод 15, “Говь транс” компанид  харьяалагдан “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна. 95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн асуудлыг сайжруулахаар аж ахуйн нэгжүүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэв.
 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Огноо:

,

Арванхоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019-12-03

Дэлгэрэнгүй унших

Санал болгох