Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг хэвийн олгож байна

Огноо:

,

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна.

Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч, 7,813 зээлдэгчид 361 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийт олгосон зээлийн 68%-ийг иргэд, 32%-ийг ААН-үүд авчээ.
Зээлийн нөхцөл:
  • Жилийн 3 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай;
  • Зээлийн хэмжээ нь ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөг;
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчид зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас батлан даалт гаргуулах боломжтой;
  • Зээлдэгчийн санхүүгийн байдалд тохируулан үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.
Зээлийн зориулалт:
  • Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.
 
Тавигдах шаардлага:
  • Зээл хүсэх үеийн эрхэлж буй бизнесийг иргэний хувьд сүүлийн 6 сар, ААН-ийн хувьд сүүлийн 12 сар эрхэлж байсан туршлагатай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан байж болох ч тухайн бизнес эрхлэгч иргэний хувьд сүүлийн 6 сар, аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 12 сар тухайн бизнесийг эрхэлж байгаа туршлагатай гэдгийг нотлох);
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагаа 2020 оноос хойш хумигдаж, санхүүгийн үзүүлэлт нь буурсан тохиолдолд 2018, 2019 оны цэвэр мөнгөн урсгалд үндэслэн зээлийн судалгаа тооцооллыг хийнэ);
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан;
<>·Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах тохиолдолд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл, 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангах.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Пол Ричард Галлагер, Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд түүх, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг танилцуулж, Гэгээн Ширээт Улстай харилцааны агуулгыг баяжуулах боломжийн талаар санал солилцов.

Дэлхий нийтэд тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг сорилтыг даван туулахад хамтран ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулахаа талууд нотлов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга буюу Гадаад харилцааны сайд Пол Ричард Галлагерийн манай улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас манай улсад өндөр түвшинд анх удаа хийж буй айлчлал юм.

Эх сурвалж: ГХЯ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

·      Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, зөвшилцөх /Засгийн газар 2023.05.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·       Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

·       Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

·       Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

14.30

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох