Цаг үе
Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг илрүүлж, устгалаа
Зэвсэгт хүчний алба хаагчид ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь учирч болзошгүй эрсдлээс авран хамгааллаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллаж, олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон юм.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Аяганы хонхор" хэмээх газраас 100 мм-ийн сумны хошуу 25, сургуулийн зориулалттай 115 мм-ийн сум 14, 125 мм-ийн сум 5, нийт 44 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон бол нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нэгэн айлын хашаанаас илэрсэн “ПАБ-150” байлдааны онгоцны бөмбөгийг аюулгүйгээр тээвэрлэн, тусгай бэлтгэсэн газар оронд тэсэлж устгасан юм. Тус "ПАБ-150" тэсрэх бөмбөгийн хөнөөлийн радиус нь нэг км бөгөөд энэ тойргийн хэмжээнд байгаа хүн, мал амьтан, байшин барилгыг бүрэн устгах чадвартай гэсэн үг юм. Тус бүлгийнхэн өнгөрсөн сард мөн Говьсүмбэр аймагт ажиллаж, тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэглэлийг илрүүлж аюулгүй болгосон билээ.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Цаг үе2021/03/04
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Шударга мэдээ2022/09/21
Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумыг ирэх жил Монгол Улсад зохион байг...
-
Шударга мэдээ2022/04/11
Зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна
-
Улстөр нийгэм2021/08/20
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаат...
Сэтгэгдэл