Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 05 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсэж 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.


2021 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 5, 6-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар секундэд түр зуур  18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар дулаарна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Огноо:

,

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна.

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Огноо:

,

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүллээ.

Улмаар үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг ажлыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгасан юм. 

Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Огноо:

,

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өчигдөр 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул гол үерийн аюултай түвшинг 342 см буюу 82 см даван үерлэж байсан бол мөн өдрийн 18:00 цагийн байдлаар дээрх түвшин 329 см болж буурсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас Туул голын үерийн аюултай түвшинг давсан эрсдэлтэй байршлуудад ажиллалаа. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, 3 амралт, сувиллын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргав.

Дээрх байршилд дүүргийн онцгой комисс, мэргэжлийн анги, цагдаагийн газар, эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 13 минут

Монгол Ардын нам сонгуулийн зардлын явцын тайлангаа ҮАГ-т өгөв

Улстөр нийгэм1 цаг 14 минут

Дадалчууд Монгол Ардын намыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үр...

Улстөр нийгэм1 цаг 17 минут

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Э.Болормаа...

Улстөр нийгэм1 цаг 20 минут

Чингис хотынхон шинэ 30 жилийн төлөө Ерөнхий сайдаа багаар нь сонгон...

Улстөр нийгэм1 цаг 22 минут

Авлигатай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэ...

Улстөр нийгэм15 цаг 2 минут

Хан-Уул дүүргийн иргэд Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нары...

Улстөр нийгэм15 цаг 6 минут

Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид иргэд сонгогчидто...

Улстөр нийгэм15 цаг 8 минут

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө э...

Улстөр нийгэм15 цаг 10 минут

Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт” баг Ховд, Увс,...

Цаг үе15 цаг 13 минут

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Санал болгох