Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сэлбэ голын 16.480 тонн мөсийг тээвэрлээд байна

Огноо:

,

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.

Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах мэдлэгээ бататгав

Огноо:

,

2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн онол” сургалтыг зохион байгуулав. Сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 200 гаруй оролцогч хамрагдсан юм. Оролцогчид:

Монгол улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголтыг хэрхэн тусгасан, түүнийг хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах;

Хүүхэд бүрд нээлттэй, хүртээмжтэй цэцэрлэг, сургууль болохын тулд хүүхдийн суралцахуйн хэв маяг болон суралцахуйн түгээмэл загварыг хэрхэн сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;

Суралцагчийн танин мэдэхүй, бие бялдар, хэл яриа, харилцаа, өөртөө үйлчлэх чадварын бодит байдлын үнэлгээ хийх;

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэгийн орчныг (судлагдахууны хүрээнд, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, засан сайжруулах үйл ажиллагаа) бүрдүүлж ажиллах;

Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр боловсруулах (өөрчлөх, тохируулах) арга зүй ба үнэлгээ хийх;

Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх мэдлэг, чадвартай болж, хэрэгжүүлэх арга зүйн талаарх ойлголт, мэдлэгээ бататгалаа.

Энэ удаагийн сургалтыг Боловсролын ерөнхий газар, Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Мэдрэлийн эсийг зураглах аргын сэтгэц заслын “Ухаарахуй төв” ТББ хамтран зохион байгуулжээ.

Сонирхуулахад, “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.

Эх сурвалж: БШУЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Калифорни мужид үер бууж байна

Огноо:

,

АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон бороо оржээ. Ингэхдээ 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ.

Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тунадастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм байна. Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлгийг үргэлжлүүлэн хүргэх ажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох