Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Говь-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/02/23
"Бичлэг"-тэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүр...
-
Улстөр нийгэм2023/04/20
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
Улстөр нийгэм2023/08/31
Бэлчээр ашиглалтыг сайжруулахад холбогдох яамд хамтран ажиллана
-
Улстөр нийгэм2021/04/08
Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
Сэтгэгдэл