Цаг үе
Олон улсын химийн олимпиадаас манай улс хос медаль хүртлээ
Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд, ажиглагчаар дөрвөн улс оролцсон байна. Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ.
Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг одоогийнхоос сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна.
Дараагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долоодугаар сард Турк улсын Стамбул хотод зохион байгуулагдах юм.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/05/06
ЗГ: Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгал...
-
Улстөр нийгэм2021/10/15
Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно
-
Цаг үе2023/06/23
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
-
Үзэл бодол2023/05/10
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзла...
Сэтгэгдэл