Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ

Огноо:

,

УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна. 

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий "УНТЭ нь 26 төрөлжсөн мэргэжлийн, үүний дотор 15 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг бөгөөд ЦССҮТ-ийн нийлүүлдэг нийт цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг. Насанд хүрэгчдийн цусны хавдрын ба хавдрын бус эмгэгүүд, элэг бөөр, үе шилжүүлэн суулгах, эд эрхтэн тайрах зэрэг цар хүрээ ихтэй мэс засал, хоол боловсруулах замын халдвар, цус алдалт зэрэг яаралтай тусламж болон архаг өвчтөний төгсгөлийн шатны олон эрхтэний дутагдлын үед цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өвчтөний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах гол эмчилгээний аргуудын нэг болдог. 

Дэлхий нийтийг нөмрөөд буй аюулт цар тахлын үед цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид байгууллагын нийт ажилчидыг уриалж тус аяныг зохион байгуулж байна. Цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, цар тахлын онцгой үед үүсч болох хомсдлоос сэргийлэх, иргэдийг цусаа бэлэглэх үйлсэд уриалах, авлагагүй байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УНТЭ, ЦССҮТ нь хамгааллыг чанд сахиж ажиллаж байна" гэлээ.  

ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр "ДЭМБ-аас халдварын аливаа эрсдэлгүй цусаар хангах үндсэн боломжийн нэг нь 100 хувь сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах гэж үздэг. Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн хамт олон бидний ажлыг дэмжиж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран тус аяныг эхлүүлсэнд баяртай байна. Дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлын улмаас цусны доноруудын тоо цөөрсөн хэдий ч бид цус цусан бүтээгдэхүүний нөөцийг хэвийн хадгалах тал дээр анхаарч ажиллаж байна. УНТЭ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа уг аянд олон байгууллагууд нэгдэж, цусны нөөцийг бүрдүүлэх нь дамжиггүй. Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой бөгөөд эрэгтэй хүн гурван сардаа нэг удаа, эмэгтэй хүн дөрвөн сард нэг удаа цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдаг" гэлээ.  

Хэрэв та цусаа хандивлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай. Үүнд: 

•    Урьд өдөр нь сайн унтаж амрах
•    Хувийн ариун цэвэр сайн сахих
•    Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
•    Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
•    Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэх хэрэгтэй. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 4-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.

Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Иргэдийн 2.780.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа

Огноо:

,

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч сард нийт 219 иргэн хандсанаас 115 утсанд 187, фэйсбүүк чатботод 22, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 178 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн санал хүсэлт гаргаж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 22 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 2.780.000 төгрөгийн хохирол барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээ 116, харилцаа холбоо 19, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 8 , барилга 12, боловсрол 6, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 3, контор 6, НӨАТ 3, өрсөлдөөн 2, СӨХ 11, тасалбартай холбоотой 1, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 4, бусад асуудлаар 23 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ

Огноо:

,

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.

Тодруулбал, улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус өнөөдрөөс буюу 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэх юм.

Сануулахад, нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох