Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хашаандаа мод тарих зай талбайтай юу?

Огноо:

,

🌳Хашаандаа мод тарих зай талбайтай юу?
🌳20, 50, 100 жилийн дараа таны тарьсан мод хэр өндөр болох, үндэс нь хэр их тэлдэг, талбай эзэлж ургах талаар тооцоолсон уу?
🌳Ямар болсон байх вэ, яаж харагдах вэ?
Таны хашаандаа тарих мод цонх, нарлах талбай зэргийг хаах магадлалтай юу?
🌳Доор нь болон ойр хавьд цахилгаан, сантехник, утасны кабел (инженерийн шугам сүлжээ) байхгүй биз? Дээшээ шонгийн утас тулахгүй биз? зэрэг асуултуудад хариулсны дараа модоо тариарай.
мод ба бичвэр нарын зураг байж магад
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Бордоо хэрхэн хийх вэ

Огноо:

,

Хогийн цэг рүү хаягдаж буй хог хаягдлын 50% нь бордоо болдог. Жимс, ногооны хальсыг хаяхын оронд бордоо болгоход хөрсөн дэх органик бодисыг нэмэгдүүлж, үндэс бүтцийг бий болгохооос гадна хүнсний бүтээгдэхүүний амин дэм, эрдэс бодисын хэмжээг нэмэгдүүлдэг ач тустай. Та бүхэнд бордоо бэлтгэх дараах зөвлөгөөг хүргэж байна.
"бордоо хэрхэн хийх вэ? з0варчилгаа 30B арчилгаа 1х1хэмжээтй модон сав бэлдэнэ. 2 жимс ногооны хальс болон херсийг уелж хийнэ. 3 оруулахын тулд за°дралд чийглэж ΘΓΗΘ.. унэр орохоос сэргийлж 5 ялзмаг дулаан температуртай 7хоногт болж задрах 1 удаа сэврээнэ. процесс эхэлнэ. 6 хунсний улдэгдэлгуй xap херс болсноор бордоо бэлэн болно. реисипхисаргирнаканнн цагдаагий" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо

Огноо:

,

Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох