Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Архангай аймгийн Батцэнгэл сум дахь "Ковид-19" халдварын голомт хаагдлаа

Огноо:

,

Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт 3 хүн уг халдварт өртсөнийг илрүүлэн онош баталгаажуулсан. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй тул голомтыг хаагаад байна. 

Эхний хоёр тохиолдол эдгэрч 12 дугаар сарын 25-нд Аймгийн нэгдсэн эмнэлгээс эдгэрсэн иргэдээ татан авч, Батцэнгэл сумын Улаанчулуу багт шууд гэрт нь хүргэсэн. Гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлах ажил үргэлжилж байна.

Тус аймгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бид кластер голомт орон нутагт гарахад хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлтийн дагуу Архангай аймгийн Шуурхай хариу арга хэмжээний багтай хурдтай, оновчтой хамтран ажилласны дүнд голомтыг хязгаарласан. Ойрын хавьтлыг яаралтай илрүүлэх, шинжлэх зорилгоор "Ковид-19" халдварын 14 мянган ширхэг түргэвчилсэн Ag тест, мөн ЗӨСҮТ-ийн PCR шинжилгээний явуулын авто-лабораторийг 24 цагийн дотор голомтод илгээн лабораторийн нэг эмч, нэг генетикч, жолоочийн хамт 10 хоног  томилон ажиллууллаа. ЭМЯ-аас нийт 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах өмсгөл, эмнэлгийн хэрэгслийн хангалт, голомтод ажилласан эмнэлгийн мэргэжилтний урамшуулалд 16 сая, илүү цагийн хөлс 44 сая төгрөгийг шийдвэрлэсэн. ЭМЯ-аас эмнэлгийн тусламжийг өргөжүүлэх чиглэлд аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат нэг, гемодиалезийн аппарат нэг, компьютер томографын аппаратаар хангаж, нэмж таван амьсгалын аппаратаар хангах ажил хийгдэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Genе-Expert аппаратаар "Ковид-19"-ийг тодорхойлж байгаа бөгөөд шаардлагатай урвалж, картридж зэргээр хангаад байна. Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний буюу молекул биологийн шинжилгээ хийх лаборатори байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна” гэлээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа “Богино хугацаанд голомтыг цомхотгоход бидэнд эрсдэлийн үнэлгээг тухай бүр хийж, тодотгосон сайн төлөвлөгөө, тохиолдлын удирдлагын тогтолцооны багаа бүрдүүлж чадавхжуулсан, үүний дүнд салбар хоорондын хамтын ажиллагаа нягтарсан нь шуурхай үр дүнтэй ажиллах үндэс болсон. Энэ зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд зөвхөн нэг гэр бүлийн хүрээнд бүртгэгдэн хязгаарлагдсан нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжиж АОК болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу аймгийн иргэд маань гарын эрүүл ахуйг сахиж, маск зүүж байсан, батлагдсан тохиолдлууд нь ихэвчлэн гадаа задгай агаарын идэвхтэй урсгал бүхий талбайд ойрын хавьтал болсон /идэш бэлтгэх гадаа талбайд, малын бэлчээрт, гудамжинд гэх мэт/ зэрэг онцлогууд байсан. Цар тахлын голомтын цар хүрээг тогтоож, өвлийн дүн хүйтэнд, хөдөө хот айлаас хот айлын хооронд явж хариу арга хэмжээ авч, голомтот сумын бүх иргэдийг идэвхтэй илрүүлэгт шуурхай, дэглэм барьж цэгцтэй хамруулахад эмнэлгийн ажилтан бидэнд бүх түвшний хамтын ажиллагаа, дэмжлэг, зөвлөмж маш том хүч урам болсон юм. Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан "Ковид-19" халдварын голомтын хариу арга хэмжээг шуурхай авч цомхотгоход бодлогын болоод нөөц, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд, түүний баг хамт олон, хамтарч ажилласан Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамт олон, голомтод томилогдон бидэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажилласан ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн баг, ХӨСҮТ-ийн тахвар судлаач Алтмаа, Архангай аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны үндсэн 4 баг, 9 бүлгийн нийт бие бүрэлдэхүүн, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье” гэлээ. 

Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 178 сая төгрөгийг шийдвэрлэж, амьсгалын аппарат 2, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 85, зайнаас халуун хэмжигч 102, пульсиоксиметр 80, дуслын ПАМП 3 болон тарианы ПАМП 8 зэрэг тоног төхөөрөмж, 104 сая төгрөгийг шийдвэрлэж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос  эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажилласан байна.

Хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ

Архангай аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ирсэн тухай мэдээлэл 2020 оны 11 сарын 27-ны өдөр тус аймагт УОК, Тагнуулын хэлтсээс мэдээлэн ЭМЯ, холбогдох талууд мэргэжил арга зүйгээр ханган шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тус аймгийн  Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй 30 минутын дотор томилон гаргаж, тус суманд 2 цагийн дотор тэг зогсолт хийж, хариу арга хэмжээг шуурхай авч, сэжигтэй тохиолдол болон түүний нэн ойрын хавьтал болох 9 хүнээс сорьц авч ХӨСҮТ-ийн лабораторид хүргүүлэн PCR шинжилгээнд хамруулахад 3 тохиолдол онош батлагдаж, тэднийг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээнд хамруулсан.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай хариу арга хэмжээний баг, тандалтын багийнхан мэдээлэл авснаас хойш 24 цагийн дотор ойрын хавьтал болох 74 хүнийг бүрэн тогтоож, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж, шинжилгээнд бүрэн хамруулсан. Хоёрдогч хавьтлын 869 хүнийг Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган сумаас 48 цагийн дотор бүрэн тогтоож, гэрийн тусгаарлалтад оруулж, 72 цагт багтаан шинжилгээнд хамруулахад "Ковид-19" вирусний халдвар илрээгүй байна.

Халдварын батлагдсан тохиолдлын голомтыг өргөтгөн Батцэнгэл сумын хүн амын дунд халдварын тархалтыг тогтоох зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ” идэвхтэй илрүүлэг 2020 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж, сумын эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 10 лаборант, лабораторийн эмч ажилласан. ЭМЯ-аас  ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийг Батцэнгэл суманд ажиллуулан, нийт 3148 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас эерэг гарсан тохиолдол байхгүй байжээ.

Архангай аймгийн ЗӨСТ-ийн тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй 1, 2-р багийг голомтод томилон 14 хоног ажиллуулж 207 обьектийн 17.9 мянган м.кв талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 284 дуудлага хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Огноо:

,

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм.

Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна.

Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ.

Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Тиймээс Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 28-нд таарч байна.

Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой.

Тиймээс маргааш ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр олон нийтэд мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр энэ дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг уриаллаа.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны гуравдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.


2024 оны гуравдугаар сарын 29-нөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 45 минут

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Улстөр нийгэм20 цаг 48 минут

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Цаг үе20 цаг 52 минут

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Шударга мэдээ20 цаг 54 минут

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Улстөр нийгэм20 цаг 58 минут

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Шударга мэдээ21 цаг 1 минут

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Улстөр нийгэм21 цаг 3 минут

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Улстөр нийгэм21 цаг 6 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе21 цаг 11 минут

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Цаг үе21 цаг 13 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох