Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Дохионы хэл заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг заалаа

Огноо:

,

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногийг Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. 2009 оноос хойш Монгол Улсад тэмдэглэж ирсэн энэхүү өдрүүдийг энэ онд  “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн дор цуврал арга хэмжээ хэрэгжүүлэн тэмдэглэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс хамтран мини өдөрлөгийг зохион байгуулж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын онцлогийг танилцуулах, дохионы хэл заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг зааж, сургалаа.

Түүнчлэн Монголын дүлий иргэдийн соёл урлагийн холбооны дэргэдэх “Судалбар” хамтлагийн уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан Л.Мөнхжаргал, Д.Дуламбат нар оролцож пантомимо үзүүлбэр болон дохиотой дуу үзүүлэв.

Арга хэмжээнд БШУЯ-ны хамт олон болон Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын Дархан-уул аймаг дахь салбар, Диф клуб, “Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв” ТББ, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын төлөөлөл оролцсон юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 29. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 13. Пүрэв гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Косовын Засгийн газар Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа

Огноо:

,

Бүгд Найрамдах Косово Улсын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа.

Ажлын хэсэг нь Засгийн газраас хэтэрхий хараат тул үр дүнтэй ажиллах боломжгүй байсан бөгөөд тус ажлын хэсгийг татан буулгах шийдвэр нь эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах зорилготой талаар Засгийн газар мэдээлэв.

Авлигатай тэмцэх ажлын хэсэг нь нийт 30 албан хаагч болон даргын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд Косовын Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт өөрсдийн үйл ажиллагааг тайлагнадаг байна.

Хууль зүйн сайд Селим Селими тухайн ажлын хэсгийг татан буулгах эсэх талаарх санал хураалтад санал өгөөгүй бөгөөд өөрийн цахим хуудсанд “...Бидэнд илүү сайн төлөвлөгөө хэрэгтэй... Мөн томоохон авлигын хэргийг шалгах ажиллагаанд саад тотгор учруулах эрсдэлтэй.” хэмээн мэдэгджээ.

Косовын Хууль зүйн институт тус шийдвэрийг хяналт шалгалтын эсрэг хийж байгаа улс төрийн үйлдэл хэмээн тодорхойлжээ. Ажлын хэсэг нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа хэд хэдэн томоохон авлигын хэргийг шалгаж шийдвэрлэсэн.

Косово Улсад суугаа Европын холбооны Хууль дээдлэх төлөөлөгчийн газар[1] нь тус албыг авлига илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд чухал үүрэгтэй байсан талаар дүгнэжээ. Цаашлаад “Ажлын хэсэг нь улс төрд нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүстэй хамааралтай томоохон авлигын хэргүүдээс гадна төрийн өмчийн хувьчлал, нийтэд зарласан тендер зэрэг нийтийн төсөвт 7 сая гаруй еврогийн хохирол учруулсан санхүүгийн ээдрээтэй хэргүүдийг илрүүлэн, мөрдөн шалгасан” тухай ЕХХДТГ-ын Хууль зүйн хяналт шалгалтын тайланд тусгасан байна.

Мөн тайланд тусгаснаар хэд хэдэн өндөр албан тушаалтнууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан талаар дурджээ. Цаашлаад “Зарим хэргийг мөрдөн шалгах ажиллагааны эхэн үед гацаах хандлага ажиглагдсан байна. Хэрэг нээх ажиллагааг Косовын Тусгай Прокурорын газраас хуульд заасан эцсийн хугацаа хүртэл хойшлуулж байсан нь тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар хүндрэл учруулж хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 2 жилийн хугацааг өнгөрөөх эсхүл өөр төрлийн дарамт үзүүлэх сэдэлтэй байсан байж болзошгүй.” хэмээн тайланд тусгажээ.

ЕХХДТГ-ын тайланд тусгагдсан зөвлөмжид Косово дахь Цагдаагийн авлигатай тэмцэх ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих нь авлигыг илрүүлэх, мөрдөн шалгахад онцгой ач холбогдолтой талаар дурдсан байна.

Эх сурвалж: exit.al

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

"1000 инженер-ажлын байр 2020" өдөрлөг болно

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор "1000 инженер-ажлын байр 2020" өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсад инженерийн чиглэлээр суралцаж 2020 оны 04 дүгээр сард сургуулиа төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 23, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 нийт 67 төгсөгч болон ШУТИС-ийн оюутнууд оролцох юм. Япон Улсад суралцсан төгсөгчдийн хувьд Барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн байна.

Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Японы Улсад иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад төгсөж ирээд эх орондоо 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох боломжтой байдаг.

Өдөрлөгт барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд /20 гаруй/ оролцож төгсөгчид болон ШУТИС-д суралцаж буй оюутнуудтай ажлын ярилцлага хийж, сонгон хамтран ажиллах боломжтой.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү өдөрлөгийг дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, өндөр хөгжилтэй оронд сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулах гэж байгаа бөгөөд төслийн хүрээнд суралцаж төгссөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлогтой гэж үзэж байна.

Тус өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох