Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7 дугаар сард ашиглалтад орно

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа.

Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байна.

Цар тахлын улмаас зарим техник хэрэгслүүдийг гаднаас оруулж ирэх боломж хомсодсон тул монгол инженерүүд төмөр зам барихад шаардлагатай зарим техник хэрэгслүүдийг өөрсдөө зохион бүтээн, ажиллуулж байгааг УИХ-ын дарга сайшааж, коронавирусийн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж байгаа Тавантолгой төмөр замын хамт олонд баяр хүргэлээ.

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.

Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна. Барилгын ажил 2022.07.01-нд дуусна.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.

Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -608,040.39 төгрөг,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2,422.31 төгрөг,
  • Өсвөр үе хүнс-679.09 төгрөг,
  • Хүнс хангамж төв 67,712.76 төгрөг,
  • Багачууд хүнс -26,919.52 төгрөг,
  • Асгат-53,470.50 төгрөг,
  • Хөрөнгө оруулалтын газар-312,834.37 төгрөг,
  • Хот төлөвлөлт судалгааны институт-124,992.80 төгрөг,
  • Гэрлэх ёслолын ордон -143,450.46 төгрөг тус тус төвлөрүүлнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Баяр наадмын амралтаар 357.916 тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ

Огноо:

,

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон байна.

Жолооч, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтой.
2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох