Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 03-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱ 09:00-17:00 цагт: 10-р хороо Экомогул ХХК, Амгалан зах,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 1, 2, 3, 6-р хороо УСУГ-ын Зөөврийн ус түгээх байр, СБД-ийн гэрэлтүүлэг, 1, 2, 18, 27, 31, 32, 45, 46-р байрууд, Чин ван, Эрч хүч СӨХ-үүд, Цэцэгт төгөл, Монгол ном, Монгол Алтай тур, Си Ти Эс, Өргөн трейд, Си Пи Пи, Ариг интернэйшнл, Уран суварга ХХК-ууд, Тэгш саруул өрхийн эмнэлэг, иргэн Энхцэцэг, ОСНААУГ ХҮТ-8 болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 10:30-17:00 цагт: 7-р хороо 4-р хороолол 27, 29, 30, 31, 42, 55/1, 55/2, 57/2, 65, 66, 67, 71, 72, 74, 75/А, 75/Б, 84, 85, 87, 89, 96, 101-105-р байр, АОС-ууд, Өү энд Би Эн ХХК-ийн байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 8, 25-р хороо ЗБЦ 7, 9, 12-р гудамжууд, Ээлтэй эмнэлэг, Мөнхийн ундармал ХХК, Одонтын 25-р гудамж, Ди Энд юу ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱ 10:00-13:00 цагт: Баянцагаан сумын ЗДТГ, Банк, Сургууль

⏱ 13:00-16:00 цагт: Эрдэнэ сумын Нисэх онгоцны клуб, Уян хайрхан, Баясгалан өргөө, Бүти ХХК-ууд, Сэрүүн сэлбэ, Соонс, Монгол элс, Дэнж элс, Түмэн хишигтэн 1, 2, Ногоон Ази, Ультра Грийн Ресорт, Монгол хаад, Сайхан Булган, Нарны орон, Морьтон шанкур, Илд бамбай сервис, Бамбай, Хийморьт хишигтэн, Шилийн булаг, Ичонса ворлд, Эхэн трейд, Хорстрек, Женко бюро 1, Женко тур, Хүннү, Хайрын бэлэг, Энжое, Мандал жуулчин, Харзтай, Халиун трэвл ХХК-ууд, иргэн Мөнхжаргал, Золжаргал, Дашцэрэн, Наранцэцэг, Бадамханд, Александр, Ууганбаяр, Жадамба, Отгонбаяр, Энхтуяа, Цэнгэл, Жигжиднямаа, Долгормаа, Эрдэнэбаатар, Оюунбилэг /ногоо тарих/, Азжаргал, Таваг буудлагын төв, Жимобайл, Скайтел, Тулгат гацаа, Загас үржүүлэг, Шохой, Эрдэнэ сумын айл өрхүүд

⏱14:00-17:00 цагт: Баянцагаан сумын гэр хороолол.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

МҮОНРТ "Шинэ тутамд хөгжиж буй хэвлэл мэдээллийн байгууллага” шагнал хүртлээ

Огноо:

,

БНХАУ-ын Засгийн газар болон ССTV хамтран зохион байгуулсан “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан медиа форум өнгөрсөн долоо хоногт урд хөршид болсон. Дэлхийн 30 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцсон тус форумд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсер Ц.Цэнд, МҮОНР-ийн "Хурд" агентлагийн дарга Ж.Нарангэрэл нар энэ сарын 9-12-нд оролцлоо.

Мөн “Нэг бүс-Нэг зам” медиа форумын үеэр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз "Шинэ тутамд хөгжиж буй хэвлэл мэдээллийн байгууллага” номинацын шагнал хүртсэн юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд газар зүйн байршлаараа нэг бүсэд харьяалагдах орнуудын болон дэлхийн хөгжингүй орны хэвлэл мэдээллийн салбарынхан нэг дор цуглаж, “Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд хэрхэн хамтран ажиллах вэ” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанд оролцсон. Түүнчлэн энэ үеэр МҮОНРТ-ээс “How to promote the news cooperation through Co-production Program” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн БНХАУ, Вьетнам, Герман, Франц улсын төлөөлөгчидтэй туршлага хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа хангаж дуусаад өдгөө газар орныг зориход бэлэн боллоо.

Хурандаа Д.Баттүвшин захирагчтай тус батальоны монгол цэргийн оройн дээд шүтээн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 18-нд боллоо.

Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ТЕГ, Дотоодын цэргийн штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ цаг үед гэхэд хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.

Газар зүй, байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилго, чанд сахилга баттай байж, үүрэг гүйцэтгэлтээрээ гайхагдаж байгаад салбарын дэд сайд хувьд маш их баяртай байдгаа энэ дашрамд хэлье. Бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болж байгаа энэ сайхан замналыг та бүхэн нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байна. Эх орныхоо захиас даалгаврыг биелүүлэхээр хөлгийн жолоо залах гэж байгаа хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болсон ар гэрийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн юм.

Ташрамд онцлоход, ажиллагааны газар орныг зорих гэж байгаа тус батальоны бүрэлдэхүүний 40 гаруй хувь өмнө нь энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай аж. Тэд удахгүй ажиллагааны газар орныг зорино.


Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

“ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд болно

Огноо:

,

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр  сарын 27-ноос 29-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.

“ICT-Expo-2019” Үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх “DIGITAL DEVOLEPMENT” форум есдүгээр сарын 24-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

“ICT-Expo-2019” үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтел групп ажиллаж байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас “Мишээл экспо” төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох