Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буурсан

Огноо:

,

Эх сурвалж: Үндэсний шуудан

- Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн онд  гэмт хэрэг 20 хувиар буурсан үзүүлэлттэй шинэ онтой золгосон. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа тухай яриагаар  эхлэе?   

- Сүүлийн жилүүдэд  Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өссөн.Тухайлбал, 2017 онд гэмт хэрэг  17,4 хувиар өссөн. Харин 2018 онд 3705 аар буюу 16,9 хувиар өсч нийт 25652 гэмт хэрэг үйлдэгдсэн юм.  Харин 2019 онд 5391 хэргээр буюу 21 хувиар буурч, 2020 оны нэгдүгээр улиралд 1406 хэргээр буюу 21,1 хувиар буурсан. Дээрх статистик тоог нийтэд нь авч үзвэл 2018 оныхоос 7206 буюу 30 орчим хувиар буурлаа.

Өнгөрсөн онд болон энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийслэл хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт бууралттай эерэг  үр дүн гарсан нь манай хамт олны хичээл зүтгэлээс гадна иргэд, байгууллагуудын маань хүчин зүтгэл  их байгааг хэлэх нь зүйтэй.  

Энэ хугацаанд нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг байсан хулгай, дээрэм, залилан, халаасны хулгай, хүний эрүүл мэндийн халдашгүй  байдлын эсрэг гэмт хэргүүд 30-60 гаруй хувиар буурсан.  

Харин энэ оны 1 дүгээр улиралд авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 58 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 35 хэргээр буюу 1.5 дахин, мөнгө угаах гэмт хэрэг хоёр нэгжээр буюу 40 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцээд мал хулгайлах гэмт хэрэг 26 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.

Иргэд байгууллагаас ирүүлсэн нийт дуудлага, мэдээлэл 2019 онд 59102-р буюу 11.7 хувь, энэ оны 1 дүгээр улиралд 10391 буюу 9,8 хувиар, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд  гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл 69493- р  буюу 21 хувиар буурчээ. Үүнд бид урамшиж байгаа.  Дуудлага мэдээлэл бүхний ард хүн хүч, мөнгө санхүү, цаг хугацаа гээд олон асуудал  байдаг шүү дээ. Зөвхөн нэг согтуурч танхайрсан дуудлага дээр очиход бензин  тос, алба хаагчийн ажил ачаалал, цалин мөнгө гээд бичээд байвал олон доо. Үүнийг манай иргэд ч бас их ойлгодог болсон.

Харин  гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 1968 буюу 30.3 хувь, зөрчлийн дуудлага, мэдээлэл 1582 буюу 2.0 хувь, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 5744 буюу 34.1 хувиар тус тус буурсан тухай  онцлох нь зүйтэй.  

Ингээд гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт буурснаас Хан-уул дүүрэгт 30.4 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.7 хувь, Баянгол дүүрэгт 27.9 хувь, Сонгинохайрхан дүүрэгт  14.0 хувь  байгаа нь бусад дүүргүүдээс илүү байна. Ажил ачаалал багатай дүүрэг,  хороо, алба хаагч гэж үгүй. Ер нь манай алба хаагч нарын манлайлал надаас, өөрөөс маань эхлэх учраас ажлын арга, туршлага гээд бүхий л талаараа  удирдах ажил алба хашиж байгаа   залуустаа үлгэр дуурайл болохыг зарчмаа болгож ирсэн. Ер нь дарга гэдэг албан тушаалтнуудыг зохион байгуулагч, зохицуулагч, чиглүүлэгч, үлгэрлэгч гэж манлайллын үүргээр нь хамт олон нь хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах явдал юм. Тиймээс удирдлагуудаас  их зүйл шалтгаална гэж би хувьдаа үздэг.

Дүүргийн цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарын хувьд ч удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч байдал,  алба хаагч нэг бүрт хүрч ажиллах, хэрэг зөрчилд хяналт тавьж буй байдал, иргэдээс ирүүлсэн гомдол санал хүсэлтэд хариу өгч байгаа байдал, харьяа дээд байгууллага, удирдлагаас  ажил сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хянах, тооцох явдал учир дутагдалтай байсныг нуух юун.

Нөгөө талаас  анхан шатанд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэргийг хуулийн хугацаанд нь мөрдөн шалгах, дуудлага, мэдээлэл нэг бүрийн шийдвэрлэлтэд хяналт тавих гэх мэт ажлууд нь суларсан байсан гээд дурдвал асуудал барагдахгүй л дээ.

Цагдаагийн дарга хүн ажилдаа хамгийн эрт ирээд хамгийн сүүлд явдаг байх нь наад захын манлайлал. Албаны дүрэмт хувцсаа үлгэр жишээ өмсдөг, алба хаагчидтайгаа журам, дүрмийн дагуу зөв харьцдаг, иргэдийг сайхан хүлээж аваад, гаргасан өргөдөл, гомдлыг нь шалгах алба хаагчид нь зөвлөгөө өгөөд, хэрэгжилтийг нь тооцдог, иргэнд  хариуг нь өгдөг, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, ажил хариуцах чадвар зэргээр  дүүргүүдийн ихэнх дарга нар зүтгэл гаргаж, санаачилгатай ажиллаж байгаад урамтай байдаг. 

Иймээс бид дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч, ажиллахын зэрэгцээгээр, алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, удирдлагын манлайллыг  нэмэгдүүлэх тал дээр тогтмол  үйл ажиллагаа  зохион  байгуулж хэвшүүлсний ч бас үр дүн  юм даа.

- Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Сүүлийн жилүүдэд бууруулахад чиглэсэн ямар  ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна вэ?

- Хууль зүй Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас манай Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж шинэ бүтцэд оруулсан. Бидний санаачилсан ажлын үр дүн иргэд, алба хаагчдад ээлтэй байвал тэр бодит үр дүн гэж хардаг. Тийм бүтэц болсон ч гэж бодож байгаа. Тухайлбал: Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар хариуцахаар дүүрэг тус бүрт газар байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар  хангах үйл ажиллагаа бүрдсэн. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллагатай  нэг бодлогоор л харилцдаг болж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад цагдаагийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо улам сайжирч, ажил ачааллаа хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэж байна. Энэ бүтцийг хийхэд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 33 хэсэг байгуулсан. Энэ нь цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүрэг хороодын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой шийдвэр  боллоо.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд  Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулж, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд  ач тустай  ажил гэж харж байгаа. Энэ чиглэлээр мэргэшсэн  алба хаагчид урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.   

Дүүргүүдийн Иргэдийн хурал, Засаг даргаас  харьяа цагдаагийн газар хэлтсүүдэд техник тоног төхөөрөмж, төсөв мөнгөний дэмжлэгийг чамлалтгүй үзүүлж байна. Тухайлбал: Чингэлтэй дүүрэг 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, засварын ажил, мөн Хан-Уул, Багануур дүүргүүдийг дурдаж болно. 

Цагдаагийн байгууллага нь иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэл нэг бүрт хүрч ажиллан,  зөрчлийн шийдвэрлэлтэд удирдлагын хяналтыг эрс сайжруулан тогтмолжуулж, алба хаагчдын хуульч ажиллагаа, ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүн юм.

Түүнчлэн өнгөрсөн онд болон энэ оны 1 дүгээр улиралд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ /аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ/-г үе шаттайгаар зохион байгууллаа. Үүгээр зогсохгүй  гэмт хэрэг, зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг тухай бүр нь шуурхай шалган шийдвэрлэх ажилд голлон анхаарч прокурор, шүүхийн байгууллагатай нягт хамтран ажилласны үр дүн  маш чухал. 

Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн  урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цахим орчинд шуурхай хүргэх ажлуудыг зохион байгуулах, халдварт өвчинтэй холбоотой хорио цээрийн дэглэм тогтоож, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг багасгасан нь гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. Мөн иргэдийн өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн ухамсар дээшилж байгаатай холбож болно.

Байгууллага аж ахуйн нэгжүүдийн хуульд заасан үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж үр дүнг бодитой тооцсон. Мөн гудамж талбай, олон нийтийн газарт эргүүл хяналт шалгалтад мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж улмаар хэв журмын урамшилт эргүүл, олон нийтийн цагдаа, нийтийн эргүүлийг эрчимжүүлсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн юмаа.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хоногт дунджаар 1500-2000 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг байсан. Одоо энэ тоо 500-1000 аар буурч байна. Бүртгэгдсэн нийт дуудлага, мэдээллийн 60 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тухай байдаг. Тиймээс хэргийг өдөөдөг хууль бус үйл ажиллагааг хяналтандаа авч, таслан зогсоох, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил буурч байна. Тухайлбал: Нийслэлийн цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жил гаруй хугацаанд баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа болон гудамж талбайг хяналтад авах чиглэлээр “Эмзэг цэг” арга хэмжээг нэг ч өдөр алгасалгүй тасралтгүй явуулж байна.

- Нийслэлийн иргэдийн хурал болон Засаг дарга нараас та бүхний ажлыг хэрхэн  дэмждэг вэ? 

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн  гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг  дэх цагдаагийн  гуравдугаар хэлтэс, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шинэ байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн  өргөтгөлийн барилга ашиглалтад оров.

Удахгүй Сүхбаатар  дүүрэг дэх цагдаагийн газар, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ байрнууд ашиглалтад орох гэж байна. Мөн нийт автомашинуудын 10 орчим буюу 50 автомашинаар парк шинэчлэл хийлээ. Шинээр нэг тэрбум орчим төгрөгөөр тодорхой дүүргүүдийн хороодыг камержуулаад байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үзүүлж байгаа маш том дэмжлэг.

- 2020 онд  Нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын болон бусад ямар мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхээр болоод байгаа вэ?

Нийслэлийн удирдлагуудын санаачлан дэмжсэнээр 2020 онд Нийслэлийн иргэдийн хурлаар автомашины парк шинэчлэл, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ барилга, Улаанбаатар хотыг тодорхой хэмжээнд камержуулах  төсөв хөрөнгийг баталсан. Хууль Зүй Дотоод хэргийн сайдын тушаалаар  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд цагдаагийн ерөнхий газрын багтай хамтран Улаанбаатар хотод болон Монгол улсын хэмжээнд  камержуулахад хэдий хэмжээний хөрөнгө, техник тоног төхөөрөмж шаардлагатайг  судлах ажлын хэсэг байгуулагдан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Тухайлбал Улаанбаатар хотод 6500 камер байршуулахад гэмт хэрэг 40 хувиар буурах тооцоог гаргасан бөгөөд камерууд байршуулах бүх цэгийг тодорхойлсон. Мөн Улаанбаатар хотод тавигдах камерын стандартыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр батлуулаад байна. Эдгээр камерууд нь гэр хороолол болон хотын төвд шилэн кабелиар болон агаараар шийдэх боломжтойг хүртэл тодорхойлсон.  

Энэ нь  цагдаагийн алба хаагч дуудлага мэдээлэлд  түргэн шуурхай очих, иргэдийн ая тав тухтай ажиллах амьдрах, айдас хүйдсийг багасгах, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг  ач холбогдолтой.  

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж баталсан. Энэ бүхэн цагдаагийн байгууллагын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо.

- Кроновирусын халдварын тархалтын үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас  ямар зохион байгуулалттай хэрхэн ажиллаж байна вэ.

- Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн хоёр сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс, Нийслэлийн Засаг даргаас хэд хэдэн захирамж, тогтоол шийдвэр гарч хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн цагдаагийн байгууллагын 3000 алба хаагч эргүүл хяналт, шалгалтын ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал:

Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар НМХГ-тай хамтран шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлж баар, шөнийн цэнгээний болон цахим тоглоомын газруудад өдөр бүр шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлснээр олон зөрчлүүдийг илрүүлж зохих арга хэмжээг нь түргэн шуурхай авч байна. Үүн дээр дүүргийн цагдаагийн алба хаагчид маань өдөр, шөнөгүй нийслэл хотын аюулгүй байдлын манаанд амь бие, эрүүл мэндээ үл хайхран ажилласны үр дүн ихээхэн гарч байгаа хэрэг юм. Харилцан ачааллаа нөхөж ажилласнаар цаад утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажилд ямар нэгэн хий гаргахгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ хэмжээгээр гэмт хэрэг, зөрчил дуудлага, мэдээллийн тоо ч эрс буурч байна.

Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар худалддаг, үйлчилдэг 6844 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж, Монгол улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг зөрчсөн 51 аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж,  гудамж талбай, олон нийтийн газарт нус цэр, шүлс хаясан бие зассан 11 мянга орчим,  Гамшгийн тухай хууль 30 гаруй хүнийг нийтдээ 116 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна.

Мөн коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ оны 03 дугаар сараас эхлэн Нийслэлийн Баянгол дүүргийн “Наранбулаг”, Баянзүрх дүүргийн “Парк”, Хан-Уул дүүргийн “Зүчи палас” зочид буудал, Баянгол дүүргийн “Амар” зочид буудал, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт гадаад улс орнуудаас ирсэн 710 гаруй хүнийг тусгаарлаж, ногоон бүс буюу гадна орчинд цагдаагийн 260 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Улаанбаатар хот руу орж гарах хөдөлгөөний хязгаарласантай холбогдуулан нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын бус батлагдаагүй замаар явах хөдөлгөөний хязгаарлалтыг хийж 19 цэгт 120 гаруй алба хаагчийг тогтмол ажиллуулж байна.

Мөн гэр оронгүй иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг аливаа халдварт өвчин тараах, тэднийг кроновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга 03 дугаар сарын 12-ны өдөр А/345 дугаар захирамж гаргасныг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлж 477 иргэнийг илрүүлэн, ар гэрийн хүсэлтээр 128 хүнийг ар гэрт нь буцааж 349 хүнийг төрийн болон төрийн бус нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаад байна.

- Өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдаа хэрхэн зохион байгуулж ажиллана байна. Хүндрэл бэрхшээл гарч байна уу?

- Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг өвчнөөс болон эрсдэлээс хамгаалах чиглэлээр арга зүйн зөвлөмж, үүрэг чиглэл, хөрөнгө /эд зүйл/, хамгаалах болон ариутгах хэрэгсэл тасралтгүй ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хүн хүчний оновчтой хуваарилалт хийж, ерөнхий газрын харьяа алба хэлтсүүдийн хүн хүчийг төвлөрүүлэн эргүүл, хяналт шалгалт, хамгаалалтад татан оролцуулж байгаа нь дүүргийн алба хаагч нарт ихээхэн тус нэмэр болж байна.

Одоогоор хүн хүч дутагдаж байгаа асуудал гараагүй байна. Цаашид хамгаалах объект олноор нэмэгдэж, энэ өвчний халдвар тархалт нэмэгдвэл мэдээж хүн хүчний хомстол дутагдалд орно. Ийм учраас иргэд, байгууллага хамт олон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Төв аппаратын албан тушаалтнууд дүүрэг дээр 4-5 хоногоор шилжин ажиллаж, жижүүр хороон дээр ажиллаж байгаа алба хаагчдыг амрааж, нурууг нь тэнийлгэлээ. Ингэснээрээ алба хаагчдын ажил ачааллыг тэнцвэржүүлэх үр дүнтэй.

Манай алба хаагчид энэ цаг үеийн байдлыг  сэтгэлийн хүч тэнхээ энэ  албыг сонгосон ухамсар, итгэл үнэмшлээрээ даван туулахын төлөө мэрийн ажиллаж байна. Ингэх ч ёстой юм. Энэ дашрамд хэлэхэд нэгж дээр үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, тэдний гэр бүл үр хүүхдэд  нь эрүүл энх сайн сайхныг хүсье.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреший 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Огноо:

,

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид,

Хүндэт зочид оо,

Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 860 жилийн өмнө Эзэн Богд Чингис хаан хүмүүн заяаг олон мэндэлж, тархай бутархай овог аймгуудыг нэгэн тугийн доор нэгтгэн, нүүдэлчийн соёл иргэншлийг цогцлоож, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрний нэгийг байгуулсан түүхтэй билээ.

Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан билээ.

Монгол судлалын үе үеийн эрдэмтэн судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчид соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.

Энэхүү үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд, Монгол Улсын төрөөс Чингис хааны өв соёлын бие даасан судалгааны хүрээлэн байгуулсан бөгөөд Чингис хаан музей тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.

Ийм учраас энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгож байна.

Түүнчлэн, цаашид дэлхийн улс орнуудын номын сан, музей, архив, хувь хүмүүсийн цуглуулгад буй Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэнд холбогдох эд өлгийн болон оюуны соёлын зүйлсийг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулах, хамтын бүтээл туурвих, чухал ном бүтээлийг орчуулах зэрэг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж,  Та бүхэнтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэнд монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан билээ.

Бидний монголчууд, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Эзэн богд Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсний дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан Халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, Төрийн ордон, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын байгууллага, монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар төлөвлөж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

Чингис хаан болон түүний үйл хэргийг хэдий чинээ олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судална, төдий чинээ монголчууд бидний түүх дэлхий дахинаа танигдан тодрох учиртай.

Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд үлдээсэн агуу их өв, олон зуун жил дамжин үргэлжилсэн түүхэн үйл хэргийн талаарх судалгааг нэгэн шатаар ахиулахад энэ удаагийн олон улсын хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Чингис хааны суу алдрыг мөнхжүүлж, Монгол судлалыг дэлхий нийтэд хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч үеийн үед даян дэлхийд мандан дуурсагдах болтугай.”

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Боловсролын салбар дахь авлигын асуудлаар гомдол, мэдээллээ 110 тусгай дугаарын утсаар ирүүлнэ үү

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх газар боловсролын салбар дахь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр 2019 оноос иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг журамлах тухай Зөвлөмж хүргүүлэх зэргээр нөлөөллийн арга хэмжээ авсаар ирсэн. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд аливаа дарамт шахалт, зохимжгүй нөлөөллөөс сэргийлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг мөрдөж ажиллах, нөгөө талаас албан тушаалтны дээр дурдсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлага хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүй байгааг уг Зөвлөмжөөр анхааруулж байсан билээ.

Засгийн газраас боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл орж ажиллах юм.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Доод, дунд шатанд байгаа авлигыг таслан зогсоох цаг тулж ирсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох