Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд боллоо. Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долоодугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.

Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena” ашиглалтад орлоо.

Тус спорт цогцолбор нь хоёр спорт заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейн, албан хэрэгцээний өрөөтэй томоохон байгууламж юм.

Орон нутгийн иргэдийн спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломж, нөхцөл бүрдэхээс гадна бүс, улс, олон улсын тэмцээн хүлээн авах боломжтой болж байна.

Биеийн тамир, спортын салбарт олон жил удааширсан хөрөнгө оруулалтын төслүүдийг ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажилласаны үр дүнд Налайх дүүрэг, Сүхбаатар аймгийн спорт цогцолборууд ашиглалтад ороход бэлэн болоод байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.

Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн иржээ. 

Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш "Тус наадмын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 14-ний 19:30 минутад Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучрын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлнэ" гэлээ. 

Харин Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Х.Отгонзул "Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан түүхтэй. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдсэн" гэв.

Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал "Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна" гэсэн юм. 

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Тив, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын мөнгөн урамшууллыг олгохоор боллоо

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин амжилт гаргаж олимп, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээн, наадмаас медаль хүртсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017-2019 онд дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урамшууллыг олгож ирсэн.

Харин үүнээс хойш урамшууллын асуудлыг шийдвэрлэж чадалгүй удааширсан учир тамирчид ХНХЯ-нд энэ талаар удаа дараа хүсэлтээ хүргүүлж байв.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны даргын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах санаачлагыг гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нартай хамтран 2020-2024 онд паралимп, дифлимп, тусгай олимпын тамирчид тив, дэлхий, олимпын зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн 57 тамирчинд дээрх хуулийн дагуу олгох 744.3 сая төгрөгийн урамшууллын асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм13 цаг 29 минут

Хан-Уул дүүргийн иргэд Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нары...

Улстөр нийгэм13 цаг 33 минут

Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид иргэд сонгогчидто...

Улстөр нийгэм13 цаг 34 минут

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө э...

Улстөр нийгэм13 цаг 37 минут

Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт” баг Ховд, Увс,...

Цаг үе13 цаг 40 минут

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Улстөр нийгэм13 цаг 44 минут

Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ

Урлаг спорт14 цаг 9 минут

Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Шударга мэдээ14 цаг 11 минут

Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ...

Цаг үе14 цаг 13 минут

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Цаг үе14 цаг 16 минут

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Санал болгох