Утга зохиол
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Утга зохиол
Би чамайг мартахгүй (Өгүүллэг)
2013.06.13
Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж саралсан он жилүүд тэртээд одсон хэдий ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү. Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ! хайрыг би чамаар л төсөөлдөг байсан.
 
Ганц үг
2013.05.21
Охин нэг л мэдэхэд уулын оройд гарчихсан байлаа. Намрын зэвэргэн салхинд хормой нь дэрвэж, шодон гэзэг нь салхины аясаар үсчинэ.
Цэлийсэн хөх хөндий хов хоосон. Суунаглах зэрэглээнээс өөр юу ч үгүй аж. Яарч, сандарсандаа, энэ их өндөр уул руу ямар хурдан мацаж гарснаа ч мэдсэнгүй. Бяцхан зүрх нь цээжин дотроо багтахгүй цовхчиж, гэнэт нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Өчигдөр орой л талыг бүрхэж байсан их мал алга. Тууварчны цайвар майхан ч бас алга. “Намайг хойтон иртэл энд хүлээж байна гээд амлачих л даа”
 
Давсгүй бантан
2013.05.16
Гэрэлээ байн байн хоолоо амсаж, байн байн амтлагч нэмж, хэр чадлаараа сайхан хоол хийх гэж хичээсэн ч сэтгэлд нь нэг л хүрсэнгүй. Гэрийнхэн нь ширээ тойрон чимээгүйхэн хооллож, охин нь аяга тавгаа хумиад бослоо. Хэн ч “Сайхан хоол болж” гэж хэлсэнгүй. Хэн ч “Баярлалаа” гэж дуугарсангүй. Нөхөр нь хоолоо дуугүйхэн идчихээд зурагтны суваг эргүүлж суугааг харахдаа Гэрэлээ “Хэрээрээ л хичээсэн. Юу нь дутуу болчихсон юм бол” гэж урамгүйхэн бодож зогслоо. Одоогоос хэдэн жилийн өмнө хоол хийх гэдэг хамгийн сайхан ажил байж. Мөнгө төгрөг гээд байх юмгүй залуу гэр бүл. Жаахан мах ногоо хуураад л хоол хийчихнэ.
 
Эцэг
2013.05.15
Сүүлийн хэд хоног царайгаа бараалган дуугаа хураасан Очир өвгөн орж гарах ч үгүй, гэрийн хаяа бараадаж, чимээгүйхэн тамхиа баагиулан суусаар... Намрын хадлан тэжээл, өвлийн бэлтгэл гээд хоолой давсан их ажилтай байхад тамхи уугиулан санааширч суух өвгөнөө хараад уурлаж бухимдаж байсан Цэвэл сүүлдээ айж, үглэж аашлахаа ч байж. Дал дөхөж яваа ч ануухан, хөнгөн шингэн Очир хэзээ ч гэр зуурын ажлаас хойш сууж байсангүй. Өдийд хадлан өвс гээд өөд уруугүй шогшиж явдаг хөгшнөө хөмсөг атируулах бүрийд Цэвэл хөгшний зүрх хатгуулах шиг болж “Хөгшөөн зүгээр үү?”, “Чи минь яагаад л хөндлөн суучихаад байна даа. Сумын эмч хүүхнийг дуудуулах уу?” хэмээн хэд хэдэн удаа асуусан ч доривтой хариу ганцыг ч сонссонгүй.
 
Нутаг буцаагүй хун
2013.05.15
Бүсгүй буцаж явлаа. Уйлах гэсэн боловч нулимс гарсангүй, хашгирах гэсэн ч хоолой нь хатчихсан юм шиг санагдаж, шүлсээ залгитал гашуун амт цээж зүсээд л явчих нь тэр. Тэр дотроо уйлж байлаа. Салхи сөрөн, цас зүсэн алхаж байгаа ч даарч, хөрөх гэдгийг мартчихсан, явсаар голын эрэгт ирлээ. Битүү цагаан мөсөн дунд жижигхэн хар толбо холоос тодорч, уур манан савсаж байгаа нь нүднээ ил. Бүсгүй харзны дэргэд ирээд гайхаж, цочсондоо хөдөлж ч чадахаа байв. Ид хүйтэн тачигнаж байхад хоёр өдөн цагаан хун бие биенээ түшин, амгалан нойрсох мэт нам гүм хөдөлгөөнгүй байгааг хараад цочиж, золтой л уулга алдсангүй.
 
Өтөл насны ганцаардал
2013.05.14
Гэрэлмаа хаалга тогших чимээнээр цочин давхийснээ, “Хэн ирдэг билээ” хэмээн өөртэйгөө ярьж, өлмий дээрээ гишгэн чимээ гаргалгүйгээр үүд рүүгээ гэтэж очоод шагайвчаар харлаа. Хүүгийнх нь жолооч хоёр гурван тор дүүрэн юм барьчихсан аахилсаар зогсож байв. Түүний санаа амарч, хүний бараа харсандаа баярлан хаалгаа яаран тайллаа. Олон жил жолоочийн суудал дээр суусаар жин нэмсэн ахимаг насны эр, “Сайн байна уу Та?” хэмээн амандаа бувтнаж, авчирсан хүнсний зүйлээ шалан дээр тархийтэл тавьчихаад зугтах шахам гараад явчих нь тэр. Гэрэлмаа тортой хүнсийг гал тогооныхоо өрөө рүү зөөж, том хөргөгчний хаалга онгойлгон өрж суухдаа гэнэт ганцаардаж, бас сэтгэл нь хоосорч байхыг мэдрэв. Залуу байхдаа хүнс цуглуулах гэдэг түүний хувьд их том ажил байдаг байв.
 
Сэв
2013.05.13
Уянгаа нөхрөө хүлээн, хоолоо дахин дахин амсаж, аяга тавгаа угаах зуураа цаг руугаа байн байн хяламхийн харж байлаа. Гэр нь цэвэрхэн, тохилог дулаан, нөхөр нь халамжтай, том болсон хоёр охин нь хоёулаа гадаадад сурдаг. Үнэндээ түүнд дутагдах гачигдах зүйл гэж байхгүй. Гэр бүлийн жижигхэн бизнестэй учраас мөнгөнд ч санаа зовохгүй. Уянгаа өглөө босч, нөхрийгөө ажилд нь үдэж өгчихөөд үс зүсээ угааж арчилж өдрийн талыг авна. Дэлгүүр хоршоогоор хэсэж, найзуудаа цуглуулан кофе ууж, ихэнхи цагийг зөвхөн өөртөө л зарцуулна. Орой ажил дээрээ очиж, нярав хүүхнээс түрээсийнхээ мөнгийг тоолж авчихаад, бага сагахан тооцоо бодож, бэлэн мөнгөний хэдэн баримт бичээд л түүний нэг өдрийн ажил үндсэндээ дуусна.
 
Бусдад бэлэглэсэн хайр
2013.05.13
Зочид буудлын хаалгаар гарахдаа л тэр эргэж харахыг хүсч байлаа. Гэвч яагаад ч юм хүзүү нь хөшчихсөн юм шиг санагдаж, хөл нь хөдлөж өгөхгүй юм шиг бодогдоод болдоггүй. Эргээд л харах юм бол буцаж орноо гэдгээ Туяа сайн мэдэж байлаа. Тиймээс хичнээн хүсч байсан ч эргэж харсангүй. Гадаа усан бороо шаагитал асгарч байсан ч алхаад л баймаар нэг тийм намуухан. Өөрийнх нь сэтгэлд хурсан гунигийг хуваалцаж, зангираад байсан нулимсыг нь нууж өгөх гэж бороо асгарч байгаа юм шиг санагдахад зам дагаад ганцаараа алхав.
 
Диваажинд байгаа миний ээжид
2013.05.10
Өвгөн Дэндэвийн бие муудаж, ”Сэхээн” нэртэй сэжиг хүрмээр хүйтэн хөндий, нилэнхүйдээ цагаан өрөөнд арав гаруй хоног хэвтлээ. Гэрийнхэн нь гадаа үүд манаж, нүднээсээ бусдыг далдалсан ихэмсэг, хямсгар эмч нарыг царайчилж, тэднийг нэг бол аварлын элч, эсвэл эрлэгийн элч шиг л бодож, горьдлого дүүрэн нүдээр дагуулж харсаар арван зургаа хонов. Нэг өглөө хэлтэй хэлгүй нь үл мэдэгдэх өндөр цагаан хүүхэн гэнэт ам нээж “Дэндэв гуайн ар гэрийнхэн орж болно” хэмээн уриалгахан хэрнээ нэг л хөндий хоосон хэлчихээд үүдээ нээлээ. Дэндэв өвгөний бие барагтайхан байгаа нь харваас илт. Хүндэрч, цэлхэрсэн зовхио арайхийн өргөж, хөх
 
Үл тайлагдах ертөнц
2013.05.10
Утас жингэнэтэл дуугарав.
-“Байна уу?”...Хэсэг чимээгүй байснаа “Байнаа” гэх өнөөх л танил дуу утасны цаанаас сонсогдох нь тэр. Туяа “За сайн уу? Сонин юу байна даа” гэвэл Бадрах хэсэг дуугүй байснаа “Сайн. Эхнэрээ хүлээгээд л цонхоор харж байна” гэснээ чимээгүй болчихлоо.
 
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN