Утга зохиол
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Утга зохиол
ҮНЭЛЖ ЧАДААГҮЙ АЗ ЖАРГАЛ
2014.04.07
Батхүү байн байн цонхоор харан өндөлзөж, үе, үе цаг руугаа  хяламхийн харж байлаа.  Уулзах цагаасаа хэтэрхий эрт ирсэн гэдгээ мэдэж байсан ч тэр сандарч, бас тэвдэж эхлэв. “Отгоо ирэх болов уу? Ирчихээд миний саналыг яаж хүлээж авах бол?” хэмээн бодож, улам бүр айж байгаагаа л мэдэж байлаа. Ядаж байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдаад болдоггүй. Бас тэр нэг өдөр хөөгөөд явуулчихсан хүнтэйгээ эргэж уулзана гэж бодохоор халгаж байгаагаа мэдэж байсан ч “Дүүрсэн хэрэг. Уулзаад л гуйгаад л үзье” хэмээн өөрийгөө зоригжуулах гэж оролдов.
 
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Жиндүү өвөл шидэрч харганын толгой салхинд найгаж, хүн малгүй хүч тамир дутуухан байлаа. Хөгшин майгадуу хөлөөрөө хурдан хурдан алхалсаар навсгар бор гэрийн үүдэнд жижиг сажиг сав суулга, хөглөрөх зүйлсийг цэгцлэн эргэлдэнэ.
 
ӨНГӨ
2014.03.09
Хүмүүс түүнийг шоолон инээцгээнэ.
-Хүүе. Энэ одоо юу өмсчихсөн юм бэ? хэмээн зарим нь гайхаж, түүний талаар мэдэх нэг нь
-Наадах чинь өнгө ялгадаггүй юм. Бүхий л юм нүдэнд нь  хар цагаан харагддаг гэсэн. Чи хар л даа. Улаан цагаан хоёр оймс өмсчихсөн байгаа биз дээ хэмээн шивнэлдэхийг сонссон бүсгүй санаа зовсондоо тэднээс холдлоо. Бүсгүй санаа алдснаа хөл рүүгээ харав. Аль нь улаан, аль нь цагаан гэдгийг тэр мэдэхгүй. Өчигдрийн худалдагч эгч цагаан оймс л гэж өгсөн юм даа уг нь хэмээн тэр бодсоноо гэнэтхэн нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тэр эгчид учиргүй их гомдов.
Үнэндээ тэр өнгө ялгадаггүй. Бага байхын л ийм байсан. Аав, ээж хоёр нь охиныхоо өнгө ялгаддаггүйг бүүр хэзээ хойно сургуульд орсон хойно нь мэдсэн гэдэг. Тэр өнгө ялгаж сурах гэж их хичээсэн. Хичээгээд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс тэр хүмүүсийн юу ярьж байгааг мэдэхээр шийдэв.
 
ГАЛДАН БОШИГТ ХААНЫ ЕРӨӨЛ
2014.03.07
Эсээ

Энэ хаан ерөөл өргөдөг байсан юм.  Энэ хаан ерөөлөөр тодорсон хувилгаан юм. Ойрад монголын буддын шашины гэгээнтэн Энса хутагт нэгэнтээ Зүүнгарын хаант улсын хаан хотогчин Эрдэнэбаатар хунтайжийн өргөөнд морилжээ. Энса хутагтыг буцахад Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хатан Юм Ага,
 
Сэтгэлд мандсан нар ээжий минь
2014.03.06
Энэ өвөл шиг их даарч үзсэнгүй. Зузаан хүрэм өмсөж, хичнээн  олон хувцас давхарлаад ч нэмэр алга. Ёоз муутайхан тэнгэрийг харах тоолондоо хээр орхиод ирсэн ээжийгээ бодоод л даарч байна. Хөөрхий дөө миний ижий л  наддаа нар байсан юм байна.

Энэ өвлийн шинэ жил шиг утга учиргүй баяр хөөрийг өдий наслахдаа үзсэнгүй. Хиймэл гоёл, өнгөө хэдхэн өдрийн дотор гээх саа, чангахан шиг хүрчихвэл хагарчихмаар гоёл чимэг. Юм бүхэн нэг л хий хоосон санагдаж байна.  Ивийдээ ижий минь л наддаа баяр баясгалан байж.
 
Бурхны өгөхийг хүсээгүй бэлэг
2014.02.14
-Захирал аа таныг гэрт тань оруулж өгөх үү хэмээн жолооч нь асуухад Тунгалаг
-Хэрэггүй дээ. Эртхэн амар гэснээ баяртай ч гэж хэлсэнгүй машины хаалга хаалаа. Тэр машин хөдлөхийг харж, гэрийнхээ үүдэнд удаан суув. Үнэндээ гэртээ ормооргүй, хаашаа ч хамаагүй зугатмаар санагдаж байвч түүнд очих газар байхгүй, мухардалд орсон юм шиг л санагдаж байв. Гэвч тэр буцсангүй. Гэртээ орлоо. Орчин үеийн тохилог байр, өргөн цэлгэр өрөө, үнэтэй модон тавилганууд... Хэдийгээр бүх зүйл үнэтэй, чамин хийцтэй ч энд гялайх зүйл нэг ч харагдсангүй. Унтлагын өрөөнийхөө хаалгыг зөөлхөн түлхэв. Архины нэгширсэн үнэр хамар нэвт цоргиж байлаа. Галаа хувцсаа ч тайлсангүй, орон дээр гадуур хувцас, шавхайтай гуталтайгаа хэвтэж байгааг Тунгалаг хараад гэнэт уур бухимдал нь асаад ирэв. Гэвч тэр яаж ч чадсангүй. Галааг сэрээж, яг одоо орон гэрээсээ хөөгөөд гаргахыг хүсэж байсан ч хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Өдөр өнжилгүй архи ууж, яг л зочид буудалд амьдарч байгаа юм шиг дур зоргоороо загнаж, бас хүйтэн, хөндий царайлах, хэтэрхий арчаагүй, бэртэгчин гэмээр энэ эрийн төлөө өчнөөн олон жил гүйж, бас түүнийг өөрийн болгох гэж хэр чадлаараа хичээж, элдэв нэр хоч зүүж явснаа санаад гэнэт өөрөө өөрийгөө л зүхмээр санагдаж байлаа.
 
Ямаагаа ул боовоор дайлж, охид нь бараашигтаа “согтсон” битүүний өдөр
2014.01.29
Шиний нэгний өглөө ойртох тусам сэтгэлд нуугдаж үлдсэн багын дурсамж сэмэрч, холын холд одсон ээжийгээ санан гэгэлздэг юм. Ээжийтэйгээ угтдаг байсан шинийн нэгний өглөөний нар, гал дээр даргилан буцлах цайны үнэр, сар, жил өнгөрөх тусам улам бүр тод санагдахыг яана.
Манайх аймгийн төвд амьдардаг, цөөн малтай, хэдэн ямаагаа дөрвөн охин шигээ эрхлүүлдэг айл байлаа. Аав, ээж хоёр маань ёсорхуу ч гэж жигтэйхэн, цагаан сарын бэлтгэлээ бүр эртнээс базааж эхэлнэ. Бэлэг сэлтээ цуглуулж, хоол ундаа бэлтгэн хөлгүй их ажил ундардагсан.
 
НҮД
2013.12.27
Галт тэрэгний нэгэн хэмийн уйтгарт чимээ, жижигхэн өрөөнд хөзөр тоглон, сэмхэн архидаж, дуу хөөр болох хүмүүсийн шуугианаас залхаж, Болормаа тамбар луу   гарч ирлээ. Шөнө дунд болж байсан ч тэнд  нэг залуу, тамхи татан, цонхоор ширтээд  зогсож байснаа Болороо руу харж “Хаа хүрэх вэ? Замын-Үүд  үү, Хөх хот уу?  хэмээн яг л хуучин танилтайгаа уулзаж байгаа юм шиг дотноор асуув. Болороо түүнийг анхааралтай ажиглав. Өндөр биерхүү, өтгөн хөмсөгтэй, цайвар царайтай, бараан туяатай нүдний шил зүүсэн, тун аятайхан залуу байлаа. Болороо “Замын-Үүд” орноо гэхэд залуу инээмсэглэж, “Харамсалтай л байна. Би Хөх хот орох гэж явна. Зургаахан цагийн дараа салах нь дээ” хэмээн хэлснээ цонх руу харчихав.
 
Хамтран амьдрагч
2013.12.24
  Онгоц доошлох тусам Балтын зүрх цээжээ дэлсэн савлаж, гар нь чичирч, яарч байгаагаа мэдэрлээ. Зургаан жил ирээгүй эх орон, зургаан жил санаж зүүдэлсэн эцэг эх, гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах гэдэг ийм амархан байсан юм уу? Холын холд байсан тэр бүхэнд хүрэхийн тулд хоёрхон цаг л хэрэгтэй байсан юм гэж үү? гэж бодоод тэр инээмсэглэв. Зургаан жилийн өмнө түүний энгэрт зүүгдээд, аавтайгаа хамт явна гэж  уйлж байсан жаахан охин нь одоо 10 нас хүрчихсэн байгаа гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг. Хэдийгээр яарч догдолж байсан ч гэсэн Балт эхнэрийнхээ нүүрийг яаж харна даа гэсэн битүүхэн айдаст автаж бас Солонгоотой уулзана гэж бодохоор түүний айдас хэсэгхэн зуурч гэсэн дарагдаж байлаа.
Балт газар үзэж, нүд тайлах, бас амьдрал ахуйгаа дээшлүүлэх санаатай, ганц өрөө байраа зарж, Солонгосыг зорьсон тэр цагаас хойш зургаан жил өнгөрчихөж. Амьсгалахын аргагүй халуун хүлэмжинд ажиллаж,  ухаан балартан  унаж, гэрээ санаад нойргүй хонодог байсан тэр үеийг бодоход Балт бараг л Солонгос хүн болж хувирсан байлаа. Эхний үед эхнэр хүүхдээ, нутгаа санаад шаналж ганцаарддаг байсан. Харин тэнд очоод жил хагасын дараа Монголоос очсон Солонгоо хэмээх даруухан бор охинтой танилцаж, хамтран амьдарч эхэлж
 
Өнөөдөр...
2013.12.02
Зургийг ханандаа хадчихаад сэтгэл дүүрэн хэсэг харж суулаа. Гил хар хөрсөн дээр дөнгөж л цухуйж байгаа тэр жижигхэн ногоон соёоноос ямар нэгэн нууцлаг гэрэл сацрах шиг санагдана. Зурагчны гярхай нүд энэ зургийг дарж байхдаа яг л над шиг нандин хэрнээ, бас сэтгэл хангалуун мэдрэмжээр амьсгалж байсан байх даа гэсэн бодол төрнө. Чухам ямар ургамал болохыг нь хэлэхэд арай л эрт байхад нь энэ бяцхан ногоон ишний зургийг даржээ. Жааз дүүргэсэн гил хар хөрс эзгүй хүйтэн гэрт нь бяцхан хүүхэд мэндэлсэнд баясан суугаа хосууд шиг нэг л жаргалтай сийрэг зөөлхөн харагдана. Гэрийн маань баруун талд ханхайж байсан хоосон ногоон хана тэр чигээрээ дуу аялан байх мэт.
 
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN