Өнөөдрийн өрний зурхай
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Таны амралтанд

Өнөөдрийн өрний зурхай

2011.06.19
Хонины орд
Эрчимтэй өдөр. Хонинуудын хувьд хамгийн чухал зүйл бол эрх чөлөө. өнөөдөр танд хүсээд байгаа эрх чөлөө чинь ирэх болно. Гэхдээ бас нэг зүйл байна. Сургалт сурталчилгаа, семинарт сууснаар таны үзэл бодол өөрчлөгдөнө. Ер нь л бол итгэлгүй байгаа зүйлээ ярих хэрэггүй. өчүүхэн жижиг асуудал өргөн цар хүрээг эзлэхүйц болж магадгүй. Зүгээр л харанхуй гэртээ шигдээд, хэн нэгэнтэй утсаар чалчаад байхын оронд гадагшаа гарч байгалийн сайхныг мэдэр. Эсвэл концерт үзэж сэтгэлээ сэргээсэн ч болно шүү дээ.

Үхрийн орд
Чадал сорьсон өдөр. үхрийн ордныхоны харилцах ур чадвар сайн байх хэдий ч санаагаа ямар үгээр яаж илэрхийлэх вэ гэдгээ сайн хянах хэрэгтэй. Ярихдаа асуудлыг хэт их албадан тулгахгүй байвал сайн.өөрийгөө дэвшүүлэхэд сайхан боломж олдоно. Энэ өдөр та дарга удирдлагууддаа ямар их чадварлаг болохоо харуулаарай. Ирээдүйнхээ талаар бодож санаа зовинох хэрэггүй. Зөвхөн та яг одоо зорилгодоо хүрэхийн тулд юу хийж чадахаа л бод. Энэ өдөр ажил дээрх үүрэг хариуцлага нэмэгдэх тул энэхүү байдлыг зарим үхрийн ордныхон ажлын шалгуур гэж үзэж байхад зарим нь дотны хүмүүстэй байх цагаас нь хороож байгаад гуниглах болно.

Хамтатгах
Шагналт өдөр. Таны боловсрол. бүтээлч чадварын ачаар энэ өдөр нэн тааламжтай өнгөрнө. Хайрын адал явдал сэтгэлийг баясаах болно. Жирийн үед огт очдоггүй байсан тэр газар руу та явж магадгүй. Энэ нь таныг огт өөр хун болоход нөлөөлж мэднэ. Спортын арга хэмжээнд оролцох нь таны амьдралд итгэх итгэлийг шалгах байх. Нэгэн хэвийнээс өөр амьдрал таныг үзэл бодпоо өөрчлөхөд хүргэж болзошгүй. Сүнслэг болон улс төрийн ярианд хутгалдах нь таны тархийг бүр ч эргүүлж хаяж магадгүй. Энэ бүхнийг орхиод адал явдпаас таашаал ав. Шинэ аялал таны бодол санааны хүнс гэдгийг ухаар.

Мэлхий
Сайн өдөр. Ихэнх мэлхийнхэн жижиг сажиг асуудалтай тулгарах ч тэдгээрийг сүлжин гарж чадна. Таны амьдралд чухал нэг хүн өөрийнхөө араас гүйлгэх болно. Чи үүнийг сайн хийхгүй бол үр дүн нь маргаан ширүүхэн үгс байх болно. Хамтрагч эсваэл хайртай хүн чинь маргааныг өдөөж, таны хүслийг үл харгалзан өөрсдийн хүссэнээ хийх болно. Гэрээ цэвэрлэх нь хялбар байна. Хэрэггүй хэмээн хаясан зүйлээ дахин сайн тунгаан бод. Авьяастай бол тэдгээрийг хэрэгтэй зүйлс болгон өөрчлөхийг хичээ. Шөнийг хайрттайгаа өнгөрүүлэхээр төлөвлө.

Арслан
Шог яриа ярих, уран сэтгэмжтэй байх, үгээр бүтээх зэрэг таны чадвар нь өнөөдөр таньд маш их туслах болно. Залуу хосууд хайртаа татахаар хайрын захидал бичих бололтой. Бүтээлч санаанууд дүүрэн байна. Тиймээс та тэднийг цаасан дээр буулгаж авах хэрэгтэй. Хэрвээ ивээн тэтгэгч бол бизнесийн хэлэлцээр ажлын түншлэл болж магадгүй. Гэрээ хэлэлцээрийг хуулийг дагуу төлөвлө. Тэгвэл та аюулгүй байх болно. Эрхийн дагуу бүтээлээ хамгаал. Найзууд тань шинэ сонирхолтой үйл ажиллагаа зугаа цэнгэлд урих бололтой. Хөгжилтэй бай. Бусад зүйлд өөрийгөө нээ. Төрсөн дүү юмуу ах чинь хуримандаа оролцох, хуримын газраа зохион байгуулахын тулд тэдэнд туслахыг хүсч магадгүй.

Охин
Бачимдсан өдөр. Таныг удирдагч буд гараг нь Дэлхийн ван гарагийн эсрэг зүгт байрлах тул амархан хэрүүл маргаан дэгдэх бололтой. Хэрвээ та ууртай, дарангуйлагч үзэлтэй бол хожим харамсахад хүргэж болзошгүй. Та алдаагаа засах гэж удаан цаг хугацаа зарцуулах байх. Таны эргэн тойронд өөртэй чинь хамтрах хүсэлгүй байх тул маргаан зөрөлдөөн гарах магадлалтай. Хэрвээ энэ асуудал танд чухал бол өөрийгөө сайн илэрхийлж чадах нэгнийг сонгож ажилла. Ингэснээр үл ойлголцол арилж, хайрттайгаа зугаалан жаргах болно.

Жинлүүр
Тайван өдөр. Таатай нөхцөл байдалд амралтаасаа таашаал ав. Тархи биеийнхээ чилээг гарган, сонирхдог зүйлээрээ хичээллэ. Найз тань хийдэггүй зүйл рүү тань уруу татна. үгүй гэж хэлбэл та таагүй асуудлаас зугтаж чадна. Та хүүхдүүдээ хэт хамгаалах сэтгэл төрж, тэднээс хараагаа салгахгүй. Харин та өсвөр насны хүүхэдтэй бол дайнд бэлэн байгаарай. үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид санаанд ороогүй газраар эрэл хайгуул хийх нь тааламжтай. Шударга бус байдал замд тань саад болж болзошгүй. Гэвч та санхүү, сонирхолд нийцсэн байраа худалдан авч чадана. Хэт цочмог байж азаа туршихаас зайлсхий.

Хилэнц
Урьд нь асуудал үүсгэж сэтгэлээр унагадгүй байсан тогтсон дэг журам тань энэ өдөр таньд уйтгартай санагдана. Буд гараг плутон гарагтай нэгдэх энэ өдөр хилэнцүүд санаанд орсон зүйлээ шууд ярихын оронд туйлын болгоомжтой ханд. Ухаалаг байхгүй бол хувиа бодох сэтгэл төрән хэрүүл маргаан үүсэх үндсийг тавина. Бусад хүмүүс таны хүсэж байсан шигтусч санагдахгүй ба та тэднийг энэ зангаас нь болж хэдэрлэх нь тэднийг таниас бүр мөсөн холдуулахад хүргэнэ. Та ажлынхаа ачааллыг гэр бүлдээ үүрч очихгүй байхыг хичээ.

Нум
Төрөлхийн хөгжилтэй зан чинь хүмүүсийг татаж, таны нийгмийн хүрээлэл өргөжих болно. Утасны дуудлага, и-мэйл, үдэшлэг, хүлээн авалтаар дүүрэн байна. өөрийн хайртай хүнтэйгээ дандаа хамт яваарай. Энэ өдөр зарим нумын ордныхон гэрлэж магадгүй. Энэ үйл явдал зочдод мартагдашгүй дурсамж болно.

Матар
Уймраа, сандруу байдалд орно. Тайван бус энергиүд энэ өдрийг тодорхойлно. Сэрэмжтэй бай. Матрын ордны жолоочид машинаа болгоомжтой барин хэвийн хурдаар явахыг сануулж байна. Түргэн уур, хамаа замбараагүй ярих, гашуун нясуун үг зэргээс зайлсхийгээрэй. Энэ нь хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй. Хэрвээ таны хэтэвч чинь нимгэн бол дэлгүүр хэсэхэд тийм ч таатай өдөр бус. Танай найз чинь хэрвээ таны мөнгөө хаа сайгүй цацсан болон зээлийн картнаасаа их хэмжээний мөнгө хэрэглэсэн байхыг олж мэдсэн тохиолдолд нилээн халуухан юм болно. Гэр бүлийнхээ санхүү тооцоонд анхаарал хандуулах нь гэрт үүсэх үл зохицох байдлаас сэргийлэх болно.

Хумх
Өнөөдөр тэсвэр тэвчээр их чухал шүү. Таныг хойш татаж байдаг урхагт зан авир таны хувьд үнэхээр хүнд байна. Дуртай спортоороо хичээллэж, хөгжилтэй бай. Спортын үйл ажиллагаанд гэр бүлийн хамт явж, хөгжөөн дэмжигч олны баярлаж бахадсан их нүргээн дунд суухыг илүүд үздэг. Энэ нь хэн бүхний хувьд хэнийг ч гомдоолгүйгээр өөрийн дотоод сэтгэлийн зовлонгоо орилж хашгиран бүрмөсөн уудалж болдог шилдэг арга юм. Хосуудын хоорондох маргаан таагүй болж байна. Тайван, эелдэг, хоорондоо холбоотой байж энэ асуудалаа шийд.

Загас
Хурц өдөр. өнөөдөр та ажлаасаа болоод уцаартай байна. Буд гараг Уран болоод Плутон гарагуудыг дагуулах болно. Загасныхан юу хэлж ярихаа бодох хэрэгтэй. Хөнгөн хуумгай зан таны зорилтыг нураах болно. Эдгээр хүмүүс маш их судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ болоод өөрөөсөө ахимаг насны хүмүүстэй маргалдсанаар харилцаанд зөрчил гарна диймээс та тайван, дарамт шахалтаас холуур байх хэрэгтэй. Гүнзгий амьсгаа ав. өөдрөг үзэл болоод сүсэг бишрэлийн хүч нь танд өөрчлөлтийг өгөх болно. Энгийнээсээ арай өөр байдлаар зугаац. Арай өөр зүйл таны түгшүүрийг багасгах болно.

Эрчимтэй өдөр. Хонинуудын хувьд хамгийн чухал зүйл бол эрх чөлөө. өнөөдөр танд ...

Уншсан: 2596
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN