Г.Мээдээ:Эмэгтэй хүний биеийн хамгийн муу шинжийг агуулсан хөх, бөгсгүй загвар өмсөгчид надад огт таалагддаггүй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Үзэл бодол

Г.Мээдээ:Эмэгтэй хүний биеийн хамгийн муу шинжийг агуулсан хөх, бөгсгүй загвар өмсөгчид надад огт таалагддаггүй

2010.10.23
Шоколад амттанаас буцдаггүй Мээдээ айлын 8 хүүхдийн 5 дахь нь бөгөөд багадаа гэрийнхээ чамгүй сайн чихрийн дайсан нь байж. Харин одоо бол Мээдээ дэргэд нь хэрийн эмэгтэй гологдохуйц “ажилч, нямбай” залуу болсныг нь түүний “Оддын нэг өдөр” нотлох байх. Түүнийг өнөөдөр ярилцлагын буландаа урилаа.

Төрсөн өдрөөр маань онгойдог баар олддоггүй

-Оддын нэг өдөр” булангийн маань зочин Мэнд-Амар таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Жинхэнэ “чка өдөр” ар араасаа үргэлжилнэ биз?

-Мэнд-Амар таных нь(инээв) ажлын нэг өдөр янз бүр өнгөрдөг. Жишээ нь: өнөөдөр бол хамгийн түрүүнд эртлэн босч, гэрээ цэвэрлээд ажлынхаа өрөөнд очиж ганцаарчилсан бэлтгэлээ хийсэн. Дараа нь хамтлагийнхантайгаа бүжгийн бэлтгэлдээ орж хэдэн цаг болсны эцэст та бүхэнтэй уулзаад ярилцлага өгч байна. Тоглолтгүй бусад үед бол сайн амарч чөлөөт цагаа зөв зүйлд зарцуулж өдрийг өнгөрөөдөг. Би ер нь нэлээд эртэч. Заримдаа оройтож унтвал арга буюу орой сэрдэг л дээ. Гэвч ихэнхдээ онцын шаардлагагүй мөртлөө өглөө 8 цаг өнгөрөөгөөд сэрчихдэг.

-Мээдээг эрт 8 цагт сэрдэг, гэрийнхээ ажлыг хийдэг гэхээр итгэх болов уу?

-Итгэлгүй яахав. Би өглөө 8 цаг 30 минутад сэрж дулаан гаражаас машинаа гаргахгүй бол бусад машинуудыг таглаад эогсчихно шүү дээ. Зарим үед бүр 7 цагт босч машинаа гаргахгүй бол болдоггүй юм. Би хэн нэгэнд найдалгүй гэрийнхээ ажлыг өөрөө л хийдэг. Тэгээд ч гэрийн ажлыг би сайн хийдэг. Өөрөө хоолоо хийж, хувцсаа угаана, гэрээ ч цэвэрлэнэ.

“Цагаан сар”-аар төрж Мэнд-Амар нэртэй болсныг чинь мэднэ л дээ. Харин энэ баярын сүрэнд дарагдаад төрсөн өдрөө өнгөрөөх үе нэлээд гардаг байх?

-Тийм ээ. Ер нь байнга шүү. Бага байхад ч, одоо ч цагаан сар таарчихна. Сүүлдээ ч түүндээ бараг дасчихсан. Цагаан сар болох гэж байхад, эсвэл дараа нь төрсөн өдөр маань болж таарна. Нэг удаа төрсөн өдрөө гоё тэмдэглэе гээд хичээж үзтэл битүүн, шинийн нэгэн, шинийн 2 гээд онгойх ресторан олддоггүй юм билээ. Тэгэхээр нь гудамжаар жаахан алхаж байгаад “За харъя” гээд больсон.

-Үүлэн дээр секс хийхийг мөрөөддөг гэж яриад хамтлагийнхнаасаа гоё хоч авсан гэсэн байх аа?

-Сансрын нисгэгч болсон шүү(инээв). Түүнийгээ бүүр мартчихсан байна.
Саяхан нэг сурвалжлагч ярилцлага авсан чинь бөөн секс асуугаад байхаар нь “Мэдэхгүй ээ! Мэдэхгүй. Чадахгүй ээ, чадахгүй” л гэсэн. Хаширсан хүн чинь тэгнэ биз дээ.

-Эрэгтэй хүнээс янз бүрийн үнэр үнэртэх шиг сэжгийн зүйл байхгүй гэж бас нэг удаа ярьж байсан. Сүрчгэндээ үнэнч гэсэн үг үү?

-Би нэг усыг үнэнчээр олон жил хэрэглэж чадахгүй. 1, 2 жилийн өмнө хэрэглэж байсныгаа сэргээж түрхэж болно. Гэхдээ усыг бол олон төрлөөр нь улиралдаа зохицуулж хэрэглэнэ. Мэдээж бас хувцсандаа тохируулж түрхэх хэрэгтэй. Би өнөөдөр Жоржи Армани түрхсэн. Бас нэг HUGO BOSS -ын хөгшин ус байдаг юм. Өөр хоёр чөлөөт стилийн ус бас сонгодог.

-Тайванбат анх “Камертон”-ы цалинг хуваарилдаг байхад өөрийг чинь шоколад мөхөөлдөст их хорхойсдог байсан гэж дурссан удаатай? Амттанд дуртай байх нь?

-Дуртай. Гэхдээ шоколадыг их хэмжээгээр идэж бас болохгүй байна аа. Наборны доторхи нь нил чихэр болохоор биед их хортой. Би өөрийнхөө бие дээр хорыг нь мэдэрсэн хүн байгаа юм. Нэг бүтэн наборыг кино үзэх хооронд идэхээр хүн болгон үр дүнг нь мэдэрнэ. Би багадаа чихрийн хордлого болж байсан л даа. Гэрийнхээ чихрийг их хулгайлж иддэг хүн биеэр нь хордлого арзайж гараад л баригдчихдаг байлаа. Гурилын хулгайч баригддаг шиг л байхгүй юу. Гоё торт идэх бас гоё шүү.Жимсний, молокотой торт бас онцолмоор амттай.

-Хамгийн сүүлд хэнээс хамгийн гоё үг сонссон бол?

-Хүнээс гоё үг сонсох гоё л доо. Нээрээ ойрд сонсоогүй юм байна.

-Хувийн цуглуулгаа хэр баяжуулж байна?

-Лаанууд цуглуулж байгаад больсон. Лаа их үрэлгэн цуглуулга юм билээ. Овоо цуглуулж байтал асаагаад дуусчихна. Нөгөө талаар лаа асаагаад гоё байя гэнгүүт нэг нь орж ирээд “Өө гэрэл унтарчихсан юм уу?” гэнэ. Тэгээд бүр утгагүй болчихно. Одоо бодоод байхад би их олон лаатай байсан. Лааны онцлог үнэр, өнгө тавиураас их шалтгаалж хаана тавихаа их бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Харин одоо би гоё лааны суурь их зүгээр гэж бодоод байгаа. Надад нэг охин “Төгсөшгүй” тоглолтын дараа
хайрцагтай бэлэг өгсөн чимь лааны суурь байсан. Харахад их гоё чамин хийцтэй. Их үнэтэй байх гэж надад санагддаг. Хамгийн гоё бэлэг л тэр юм даа. Гэвч би хүнээс бэлэг авах дургүй л дээ.

-Яагаад?

-Сэтгэлд таараагүй бол хүний өгснийг хаях нэг хэцүү, хадгалах нэг хэцүү. Нүдэнд харагдаад байхад үгүй хийх хэцүү шүү дээ. Гэхдээ бэлэг бол сэтгэл байдаг нь гоё л доо.

-Тэгвэл сэтгэл хөдөлгөсөн гоё захидал?

-Дээр үед л нэг захиа ирж байсан. Одоо дахиад хэзээ ч ирэхгүй байх. Тэр үеийн фенүүд одоо бүгд том болчихсон. Өөр тийм үе бүрэлдэхгүй л байхгүй юу.

-Загвар өмсөгч өндөр гоолиг охид л таньд таалагддаг шиг санагддаг?

-Үгүй, надад загвар өмсөгчид таалагддаггүй. Угаасаа би тийм юманд дургүй. Дэлхийд алдартай дизайнерууд албаар моделиудыг эмэгтэй хүний хамгийн муу шинжийг агуулсан ташаа томтой хөх бөгсгүй, туранхай ясархаг биетэй хүүхнүүдээр сонгодог байсныг та нар мэднэ биз дээ. Гэтэл алдартай европын уран зуратт хүүхнүүд нь махлаг, таарсан биетэй байсан нь харагддаг. Гэхдээ би ажлыг нь муухай ажил гээд байгаа юм биш. Хувцас өмсөх бол тэдний ажил. Харин загвар өмсөгчид надад таалагддаг гээд байхаар чинь би өөрийнхөө санааг хэлж байна л даа. Тийм охидууд надад таалагддаг гэвэл үгүй л дээ.

-Бүсгүй хүний юу нь өөрт чинь их содон тусдаг вэ?

-Хамгийн эхлээд гадаад байдал нь нүдэнд тусдаг. Тэгэхгүй зарим нь даруу сайхан зан, нүд нь гээд худлаа хэлдэг. Хүний эрхтэнг өмчилж болохгүй шүү дээ. Тэр хүн биеэ яаж авч явж, аятайхан байна? Түүний дараа би тэр хүний удам сударт нь асар их анхаарах болно. Гэрт нь галзуурч үхсэн хүн байсан уу, эсвэл эцэг эхгүй өнчирч хоцорсон, ёс суртахууны доголдол зэрэг нь их чухал. Муу санаатай хүний ч хариулт юм уу даа! Гэвч тоглоом ч үгүй, энэ нь их чухал.

-Гар утас гэж дуу дуулдаг хүн хоёр ч утас барьдаг юм байна. Таны гар утас?

-Хоёр утас хэрэглэвэл сарын төлбөр 1 утас хэрэглэснээс илүү хямд юм гэж үзсэн л дээ. Ийм гэдгийг судалгаа хийж үзэзд, амьдрал дээр нотолж мэдсэн учраас л хоёуланг нь барьдаг.

-Фен охид чинь Монгол Леонардо гэдэг байлаа. Ер нь багадаа ямархан хочны эзэн болж явав?

-Ёо! Ер нь Леонардо гэдэг чинь үнэндээ бол хоч болчихсон шүү(инээв). Сургуульд бас цэцэрлэгт зөндөө хочтой байсан. Муур, шар муур щартай гэж хүүхдүүд хочилдог байсны учир нь би багадаа шар хүүхэд байсных. Түүнээс өөр одоо болтол дуудуулдаг хочгүй.

- Арван жилийнхэнтэйгээ одоо уулзалддаг биз дээ?

-Хегжим бүжигт манай ангийнхан 20 охин 2 хүүтэй байлаа. Манай ангийн охид одоо ихэнх нь хүүхэд гаргаад амьдрал зохиочихсон. Би 10 жилд бүлгэмийн зөвлөлийн дарга, 8-р ангидаа ангийн дарга сонин хүүхэд байлаа. Бага ангидаа харин дарга байгаагүй. Манай Болдоо багадаа ариун цэврийн дарга байсан. Хамгийн хэцүү дарга нь байсан санагддаг юм. Хүүхдүүдийн оймс гутлыг нь тайлуулаад хөлийг нь гаргаж үздэг эрхтэй нь байсан. Манай сургууль тухайн үед их хатуу дэлгэмтэй нь байсан болохоор онц сурдаг хүүхдүүдийнх нь ширээ дарцагтай, сүртэй байлаа. Харин миний ширээнд дарцаг байгаагүй ээ.

-Мөнгө ба Мээдээгийн тухай?

-Мөнгөний хувьд болж егвел тооцоотой байхыг хичээдэг. Хоёрт одоо 20 гарсан хүн мөнгө цуглуулна гэж дэлхийн аль ч оронд байдаггүй шүү дээ. Өв хөрөнгө л өвлөхгүй бол ерөөсөө тийм байдаггүй. Одоо миний нас үе бол хөренге зоорьтой болохыг агуу ихээр эрмэлзэж яваа үе гэж болно. Миний хувьд олдог, үрдэг нь яг адилхан. Тэгэхээр цаанаа зоорилоод, хураагаад, хадгалаад байдаг юм нэг их байхгүй.

-Тоглолт ч дөхөж байна. Үсээ яаж өөрчлөх бодолтоп байна?

-Угаасаа би үсээ нэг их өөрчлөөд байх биш. Тоглолтын үеэр ярьж байгаад болох байх.Ямар үсчингээр үсээ засуулахаа сайн мэдэхгүй байна.

-Гэртээ амрахдаа ямар хувцас өмсөх дуртай вэ?

-Зүгээр л даавуун зөөлөн биед эвтэйхэн хувцас емсдөг. Надад гэрт өмсдөг хоёр хувцас байдаг. Нэг нь олсон даавуун зөөлөн өмд цамц, унтлагын хувцас ч хийсэн эолно. Негөөх унтлагын шмд. Харин би гэрийн халатыг усанд орсон үедээ л хэрэглэдэг. Материал нь зүгээр л гар нүүрний алчуур шиг даавуун.

-Ээж чинь тусдаа амьдардаг ч хааяа утас цохиж хаа явна гэнэ биз. Ээждээ хэр тустай хүү вэ?

-Ээж хааяа ярина. Манайх эхээсээ наймуулаа. Бүгд амьдралд хүрчихсэн. Хэн нэгэндээ дарамт шахалт болдоггүй. Би хамгийн гол нь дүү нараа ямар сургуульд орж суралцах вэ? Ямар мэргэжил эзэмших вэ гэдэгт нь санаа тавьдаг.


-Эр хүний хувьд хатуу гэгдэх ундаанд ямар сонголтоор ханддаг вэ?

-Уг нь эсгэж уудаг болохоор хүний биед сайн нь ч юу байхав. Үнэр нь муухай. За архинд ямар ч үед сайн нэр байдаггүй шүү дээ. Хамгийн адгийн амт үнэртэй. Би архинд бас дургүй. Харин маш сайн чанарын вискиг коктейль маягаар ууж чадна. “Мартини”-гхүйтэн уух гайгүй. Тэгээд ч ер нь Монгол хүний биед архи пиво хэзээ сайн байлаа?

Фенүүдийн бэлэг дурсгал тусгайлан хадгалагддаг уу?

-Монголчуудын хувьд бие биедээ сүртэй бэлэг өгөөд байдаггүй шүү дээ. Гадаадынхныг ажиглахад тоглолт нь дүүрэн цэцэг, бэлэг болчихсон л байдаг. Монголчууд тоглолтоос сайхан сэтгэлийн ханамж л авах дуртай улс. Харин хүмүүс тоглолтын дараа зураг их хамт авахуулаад сүүлд нь дурсгадаг. Тийм зураг их байгаа.

-Мээдээ ямар ямар амьтан тэжээж байв аа?

-Зөндөө л амьтан тэжээж байсан. Нохой, яст мэлхий, загас олон төрлөөр нь өөрөө тэжээж байлаа. Одоо бол аль нь ч байхгүй. Харин цэцэг тарьж байгаа шүү. Зүгээр Фенг Шүгээс нэг хулс авч ургуулж байна. Монголоор дүүрэн хулс байна. Заримдаа гоё тайраад засч хараад сууж байх нь гоё.

-Шашин шүтлэгт хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?

-Би хэрэгтэйг нь аваад л, хэрэггүйг нь авдаггүй. Хүнд буян болоод анхаарлаа хандуулах дуртай. Харин тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэдэг олон хоригт нь дургүй.Хулсныхаа учрыг олохгүй байгаа

-Мээдээгийн галынхаа өрөөнд байгаа дүр зураг сонин байна?

-Би хоол хийх дуртай. Ялангуяа хөнгөн чанарын хоолонд бүр ч илүү. Зарим үед махгүй шөл ч юм уу? Өөртөө зохицуулаад л хоолоо хийчихнэ. Гадуур хүнсний гоё гоё амтлагч, шөлнүүд ихэлбэг болж. Өөрийнхөө жорноос бяцхан нууц задлахад шинэ ногоогоор махгүй шөл хийхэд гоё байдаг. Хамгийн гол нь ногоогоо маш нарийн дарааллаар хийх хэрэгтэй. Буцалгахдаа хүртэл зүгээр хутгаад байхгүй тойруулж хутгах маягтай.

-За цааш нь хувцасны шүүгээнд анхаарлаа хандуулъя?

-Костюм болон арьсан эдлэлийн хувцаснуудыг нэг талд нь өрөөд төрөл төрлөөр нь хувцаснуудаа өнгө өнгөөр нь ялгаж тавина. Өмд гэхэд даавуун, зузаан, жинсэн, өргөн өмд гээд ялгаж салгаж эвхээд тавихгүй бол холилдохоороо муухай болчихно. Арчилгааг нь мэдээж би өөрөө л хариуцна. Тэгээд ч би хүнээр хувцсаа угаалгах дургүй. Нэг бол хувцас муухай болгоно, эсвэл дутуу угаачихдаг юм.

-Ямар угаалгын нунтаг сэтгэлд чинь нийцэж байна?

-Угаах хувцаснаасаа шалтгаалаад л авна даа. Багахан хэмжээний цагаан хувцас угаах бол дэлгүүрт орж гараар угаах боломжтой тийм хэмжээний угаалгын нунтгийг сонгоно. Яг тийм компаний тийм фирмийнх гэж туйлшрах дургүй. Би тэгээд ч эмэгтэй хүн шиг яаж тийм нарийн ширийн юмыг мэдэх вэ дээ.

-Тусгай угаалгын цэгүүдэд очиж хувцсаа угаалгах үе байх уу?


-Очмоор л байдаг. Гэхдээ дургүй.

- Гадаадад тоглолттой үедээ тмэдээж хувцасны сонголт хийдэг байх. Аль нь илүү цуглачихдаг вэ?

-Сүүлийн үед би цагаан оймс маш их цуглуулдаг болчихсон байна лээ. Бараг 30 орчим болсон байх шүү. Арай дэндүү юм гэж бодоод их дэлгүүр орж хар эрээн шоотой шоогүй оймс авлаа. Цагаан оймсоо дагаад пүүз, жинсэн өмд их болж байна. Уг нь би даавуун емденд их дуртай л даа даанч даавуун өмд Монголд зохимжгүй салхи сийгээд байх юм(инээв). Тэгээд даараад одоогоор өмсөхөө больсон.Шивээс, бие цоолохыг би гаж гэж үздэг

Танайхан ямар овогтой вэ?

-Манай аав Сүхбаатар аймгийн Онгон сумын харъят. Би өвөө эмээгээ үнэхээр мэдэхгүй. Намайг төрөхөөс өмнө тэд өөд болцгоочихсон. Аавын өвөөгийн Санжаажамаа гэсэн нэрээр явдаг.

-Чи чихээ ч цоолоогүй юм байна. Шивээсээр гоёх дуртай юу?


-Надад шивээс байхгүй. Би жаахан хуучинсаг үзэлтэй хүн. Шивээс, бие цоолох зэргийг ямар нэгэн гаж гэж үздэг, дургүй. Шивээстэй хүнд нүүрэн дээр нь ямар гоё юм бэ гэчихээд цаанаа өөрөө бол дургүй. Надад аягүй муухай санагдаад байдаг юм. Ялангуяа эмэгтэй хүнийх бол. Шивээсийг дээр үед тамга гэж үздэг байсан. Хэн нэг хаан зарцаа тамгалж байж. Дундад зууны үед тамгалж таних тэмдэг хийдэг байсан гэдэг. Тэгэхээр шивээсний үүсэл муу юмнаас гаралтай юм биш үү? Эсвэл индианчууд бие биенээсээ овог аймгаа ялгахын тулд нүүр амаа будаж байсан ч гэдэг юм уу?

-Тэмдэглэж хөл алддаг ямар баяр байдаг вэ?

-Би ер нь их зожиг хүн юм уу? Хүүхэд байхад шинэ жилийг хүлээдэг байсан. Одоо Монголд хүндрэлтэй баяр их байна. Цагаан сараар идээд л бөхөө хараад өөр юу ч бүтээхгүй. Наадам бас олон өдөр болж модны дор очиж мах шарж ирээд, айраг уугаад суучихна. Хэрэггүй олон баяр байна. Ганц орой болоод өнгөрдег бол гоё. Манайх бүр сараар нь тэмдэглэх нь хэцүү.
 

Шоколад амттанаас буцдаггүй Мээдээ айлын 8 хүүхдийн 5 дахь нь бөгөөд багадаа гэр...

Уншсан: 1048
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 20
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN