Эхлэл   Парламентын цонх   Утга зохиол   Warez Page   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Шударга хэлэлцүүлэг  
index
Өнөөдөр шинээр: "Хурд"-ын Ганбаяр "Чоно"-ынхонд жавтий хүртээжээ/8 цаг 9 минутын өмнө/,   Тогломоор л байна, даанч мөнгө хүрэхгүй нь... /8 цаг 17 минутын өмнө/,   Зодооны асуудлаар Хятадын Засгийн газраас төлөөлөгчид иржээ/8 цаг 21 минутын өмнө/,   "Камертон" хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ эхнэрээсээ өрх тусгаарлаж, өмч хөрөнгөө хоёр хүүүхэддээ үлдээжээ/8 цаг 23 минутын өмнө/,   Ямаан дээр тэмээний гарз/8 цаг 31 минутын өмнө/,   МИАТ компанийн Ё.Энхтөрийг шалгаж дуусаагүй /8 цаг 39 минутын өмнө/,   Нэг өдөрт гурван хүн өөрийгөө боомилж нас баржээ /8 цаг 42 минутын өмнө/,   Жүжигчин А.Цэгмид: Нохой шархаа өөрөө долоож эдгээдэг шиг би сэтгэлийн шархаа өөрөө илааршуулсан/8 цаг 47 минутын өмнө/,   Нударга Мөнх-Очир хүртэл айж байна/8 цаг 53 минутын өмнө/,   Ц.Жаргалсайхан гадаадын тусгай агентаас 5 сая ам доллар авч, "Өнөр" хороололд 9 давхар байрны нэг орцыг бүтнээр нь худалдаж авсан гэсэн мэдээлэл тагнуулынханд иржээ/8 цаг 55 минутын өмнө/,   
Наанаа хятадын "эсрэг" яамны цаанаа хятадтай байгуулсан санамж бичиг
2010.07.30
Х.Баттулга сайд гэдэг хоёр хүн байна уу?
Зах зээлээ чиглэсэн төмөр зам тавихыг Хятадтай холбон муучлах хар пиарын захиалагч Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үг, үйлдэл тэнгэр, газар шиг зөрж байна. Зуун хувь Хятадын эсрэг дүр байдлын цаана зуун хувь Хятадын талд үйлчилсэн гэрээ хэлцлээ нуужээ. Хятадын Төмөр замын яамтай 2009 оны долдугаар сарын 23-нд санамж бичигт гарын үсэг зурж, маргааш нь нэмэлт өөрчлөлт хийн давхар үйлчилгээ үзүүлсэн байна. Х.Баттулгын орлогч, ЗТБХ-ын дэд сайд А.Гансүх гарын үсэг зурж, төрийн яамны тамгаар баталгаажуулсан Санамж бичгийн 3-т “Хятадын тал нь Монголын талын саналыг үндэслэн, Монгол Улсын төмөр замын сүлжээний төлөвлөлтийг хийж гүйцэтгэх, хайгуул, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, хөрөнгө оруулалт хийх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байна. Бүх талаар Хятадын “эсрэг” яам бүтэн төмөр замынхаа сүлжээ, төлөвлөлтийг тэднээр хийлгэх хэлцлийн бодитой баримт.
Хятадаар дамжин Тяньжин боомт, тэндээсээ Япон, Солонгосын зах зээлд нүүрсийг үнэ хүргэн борлуулах төмөр зам тавих ажлыг улайран эсэргүүцэж байгаа яамныхан Хятадаас хөрөнгө оруулалт хүсч дэмжлэгийг нь авч байхаар тохирчээ. Улс төрийн биш аж ахуйн байгууллага төмөр замынхныг ухуулга сурталчилгаандаа татан оролцуулж, тэдний зарим нь “Бид хятад хэл сурмааргүй байна, Гашуунсухайтын маршрутыг нээчихвэл хятадаар ярих болчихно, яана аа” гэж хар пиарын нэвтрүүлэгт ярилцлага өгсөн билээ. Тэгвэл Хятадад төмөр замын боловсон хүчнийг сургаж бэлтгэхээр харъяалсан яам тань хэлэлцэж тохирон, тамга тамдгээ дарсан байна. Та бүхэн Хятадад суралцахдаа дохио зангаагаар мэдээлэл авч, хуруу гараа хөдөлгөн шалгалт өгөх юм болов уу?
Санамж бичгийн 4-т “Хятад-Монголын төмөр замын хамтарсан төмөр замын компани байгуулах, Хятадын тал хамтарсан компанид техник, технологи, барилгын ажлын хөрөнгө оруулалт оруулах, Монголын тал хайгуул хийн, нөөц нь тогтоогдсон уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээр хувь нийлүүлэх, энэхүү хамтарсан компани нь төмөр зам болон уул уурхайн ашигт малтмалыг эзэмших эрх эдлэх асуудлыг судлан хэрэгжүүлнэ” гэжээ. Монголын компаниуд өөрсдийнхөө хөрөнгө, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Германы “Дойчэ банк”-ны дэмжлэгээр төмөр зам тавихыг бүхлээр нь буруутгадаг яам, сайд, дэд сайд нар нь өөрсдөө, бүр төрийн түвшинд ашигт малтмалын лицензийг хятадуудад өгөхөөр зөвшөөрснийг энэ санамж бичгээс монгол хэлээр уншлаа. Монголчууд уул уурхайгаа ашиглахыг хориглоод байдгийн цаад учир шалтгаан нь Хятадтай хамтарсан компанид олборлох эрх өгөхийн тулд харамласных ажээ. Наанаа төрийн нэрээр монголчуудаасаа харамлаж, цаанаа төрийн тамгаар хятадуудад өгөх албан ёсны тохиролцоо.
Хятадтай хамтарсан компани байгуулж, Монголын баялгийг ашиглах эрхийг олгож, хөрөнгө мөнгө, төмөр зам тавих ажилчдыг нь ч хүлээн авах тухай хятад, монгол, англиар байгуулсан санамж бичиг юм. Өөрийнхөө толгой дээрхийг харахгүй байж, өрөөлийнхнийг муучлах увайгүй улстөрийн хөдөлшгүй нотолгоо энэ болно. Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих хөрөнгийг өөрсдөө босгож бүтээгээд, тодорхой хугацааны дараа төрд дийлэнх хэсгийг нь шилжүүлж өгөх гэрээг ЗТБХЯ-ны харъяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын хэрэг эрхлэх газартай байгуулсан Монголын компанийн ажлыг боомилох атлаа өөрсдөө нэг мөр Хятадтай хамтрах, ашигт малтмал өмчлөх эрх олгохоор тохирчээ. Санамж бичгийн 5-д “Талууд хамтран Шивээхүрэн-Нарийн сухайт, дараагийн ээлжинд Тавантолгой-Оюутолгой-Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын-Үүд, Баруун-Урт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Дараа нь Нарийнсухайт-Тавантолгой, Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барина” гэсэн байна. Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг тас эсэргүүцэж, Хятадтай холбон давшлах мөртлөө цаагуураа жинхэнэ ёсоор нь Хятадтай хамгарч, бүр баялаг эзэмших эрх өгөхөөр тохирч баталсныг ойлгохын аргагүй юм. Гашуунсухайт руу Монголын компани төмөр зам тавихыг хориглоод байдаг, Хятадтай хамтарсан компанид болохоор баялаг эзэмших эрх нэмж өгч байгаад зөвшөөрөхийг ойлгоход бүр бэрх.
Гашуун сухайтын төмөр зам тавигдчихвал Хятадад түүхий эдийнхээ үнийг хянуулна, зөвхөн Сайншанд л хэрэгтэй, үгүй бол төслийн ач ходбогдол алга болно гэж телевизээр яриулна. Харин Хятад, Монголын төрийн яамны тамга дарж, дэд сайд нар нь гарын үсэг зурсан бичигт болохоор Сайншанд, Гашуунсухайтын төмөр замыг хоёуланг нь барина, тэгэхдээ заавал Хятадтай хамтарна гэж заажээ. Өргөн, нарийн царигтай төмөр зам нэг улсад хосолж байж болдоггүй гэж нэг амаараа буудаж байгаа. Харин нөгөө амаараа буюу бүр байгуулж баталсан санамж бичигтээ 1435 мм буюу нарийн, 1520 мм-ийн буюу өргөн царигийн замыг хосолсон нэг шугамаар, эсхүл тус тусдаа бие даасан хос төмөр зам байх талаар бүх талаар судалж, шийдэхээр болжээ.
Зөвхөн Сайншанд шүү, Гашуунсухайтын төмөр зам тавих хужаа нарын ажлыг зогсоо, хужаа л биш бол цаашаа мессеж бичээрэй гэж интернэтээр ухуулж байна. Тэгвэл эх орончийн дүртэй гоё баг өмсгөлийн цаана хятадуудад жинхэнэ ёсоор үйлчилж, Монголын баялгийг барьцаалсан санамж бичгийг байгуулсан яам, түүний сайд, дэд сайд нар хэн юм бэ? “”Монголоосоо харамлаж, Хятадад өгөх санамж бичиг” Холбоо барих байгууллага: Монголын тал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар. Хятадын тал, Хятадын Төмөр замын яамны Олон улсын хамтын ажиллагааны газар. 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод 2 хувь үйлдэв. Эх хувь адил хүчинтэй байна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн, талууд холбогдох бэлттэл ажлыг эхлүүлнэ” гэж төгссөн ба хоёр яамны дэд сайд нар гарын үсэг зуржээ. Улс төрд ам, ажлын зөрүү байдаг ч үйлдлийнхээ эсрэг үг, үгийнхээ эсрэг үйлдэл болсон ийм тохиолдол онц сонин үзэгдэл болж тэмдэглэгдэнэ.
Б.Батдорж
 
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Жүжигчин А.Цэгмид: Нохой шархаа өөрөө долоож эдгээдэг шиг би сэтгэлийн шархаа өөрөө илааршуулсан
8 цаг 47 минутын өмнө
Алтан үеийнхний халуун буйрыг залгаж, Хүүхдийн театрын ачааны хүндийг үүрч явсан жүжигчин А.Цэгмид бол Монголын Радиогийн нэвтрүүлэгч Чулуунбатын анхны эхнэр, хоёр хүүхдийн нь эх. Монгол улс зах зээлд шилжиж, театрууд хаалгаа ...
ШУДАРГА МЕССЭЖ бүгд 155678 руу
  • 99033678 shireeni tennisni leader klub elselt avch ba
  • 99081420 Landnii uvul zunii mgl-d yavagui dugui zarna
  • 99829888 Shinere yntlagin kom tawilga zarna ytas 99829888
  • 99998777 Zaisand 1 oroo bair holsolj suuna. 99998777
  • 99998777 Zaisand bair holsolj suuna 99998777
  • 88309903 Canada-s avchirsan TOSHIBA notebook zarna. 2.3Ghz i3 CPU. 4GB RAM. 320GB HDD. Angli France helnii songolttoi.
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 99119859 19859 99149939
  • 99119859 1r xoroolol 32r bairnii 2 uruu bolon 5r surguuliin xajuud 1 uruu bair dulaan grajtai ni mun 216m.kv office tus tus udaan xugatsaagaar tureeslene utas 991
  • 98110500 zar Umnu gobid baigaa sain T-130 bulidozer zarna 98110500
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 88113486 88173486 gesen dugar gaigui ohind heamdhan ugnu, er ni awna gesen hund new dugar shu
  • 99087076 zar Py25/Dy400-n tsahilgaan haalt 1sh yaraltai hyamd zarna. Oroi 18 tsagas hoish zalga.
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99100822 Nisehed 1 oroo bair zarna.
  • 99145724 Hamriin hiidiin aylald urij bna. Energiin tuw,shambaliin oron, hvsliig bielvvlegch uuland ochino
  • 99056036 Nairamdal zuslan yabakh zam daguu 2 ailiin gazar , belkhed 1 ailiin zuslangiin gazar zarna. Bukh bichig barimt ni buren.
  • 99087076 zar Py25/Dy400-n tsahilgaan haalt 1sh yaraltai hyamd zarna
  • 88143339 . : TEC 4-iin BARUUN URD 2500 kb.metr XEMJEETEI GAZAR ZARNA : .
Та шударга мэдээлэл болон зар илгээхийг хүсвэл 155678 утсанд илгээнэ үү!
Таны оруулсан зар болон мэдээлэл долоо хоног тутмын ТЭРГҮҮН сонинд нийтлэгдэнэ.

Уншиж байна...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
сурталчилгаа
Шударга нийтлэл
Нямка юуны сурталчилгаа болчих...
9 цаг 6 минутын өмнө
Хэвлэлийнхний хувьд улс төрөөс „амттайхан” мэдээ хүлээж, чих тавьсан урт ш...
Хөдөөний хөөрхөн оюутан
9 цаг 8 минутын өмнө
Анх хотод пал хийтэл бууж байлаа 17-той туранхай бор бацаан. Хээ түмэн машин холхилдоо...
Юм идэх ордон
2010.09.03
Нэг үеэ бодвол манайхан ардчилал, зах зээлд зүг чигээ олоод байх болж. Баруун аймгууда...
Шударга мэдээ
Ямаан дээр тэмээний гарз
8 цаг 31 минутын өмнө
Алтан үеийнхний халуун буйрыг залгаж, Хүүхдийн театрын ачааны хүндийг үүрч явсан жүжиг...
МИАТ компанийн Ё.Энхтөрийг шал...
8 цаг 39 минутын өмнө
МИАТ компанийн ажилчид ажил хаяж, олон улсын нислэг сатуулан байгуулгадаа нэг тэрбум о...
Нэг өдөрт гурван хүн өөрийгөө ...
8 цаг 42 минутын өмнө
Сүүлийн үед амиа хорлох байдал ихэсч байна. Өчигдрийн байдлаар гэхэд гурван хүн өөрийг...
Цаг үеийн мэдээ
Ноот бичиг, тусламжийн хэлэлцэ...
9 цаг 23 минутын өмнө
Монгол Улс, Японы  Засгийн газар хооронд солилцох ноот бичиг, Монгол Улсын Засгий...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ил...
9 цаг 26 минутын өмнө
1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн баярын хуралд оролцогчдод Эрхэм Х...
Чөлөөлөх дайны ахмадууддаа шаг...
9 цаг 31 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг то...
Блог ертөнцөөр
Би хятад хэл сурахгүй
2010.09.02
Дэлхий нийтээрээ даяарчлал гэж юм яриад нилээн хэдэн жил болж байна. 10 жилд байхад да...
Давхар иргэншил байх ёстой юу?...
2010.09.02
Түрүү жил миний визаны хугацаа дуусаад сунгуулах болсон юм. Тэгээд эндхийн Гадаад Иргэ...
9 сарын 1
2010.09.01
Дэндүү догдолсноос болоод нойр хулжиж, шөнөжин эргэж хөрөвөөд унтаж ча...
Шуугиант амьдрал
"Хурд"-ын Ганбаяр "Чоно"-ынхон...
8 цаг 9 минутын өмнө
   Ах дүү олуулаа бужигнаж өссөн “Хурд”-ынхны гэр бүлээс залуусы...
"90 сая"-ын Гансүх эмч бүсгүйт...
8 цаг 13 минутын өмнө
“90 саяын” Гансүх гэж цуутай эрийг монголчууд санаж байгаа. Бага байхад нь...
"Камертон" хамтлагийн дуучин Г...
8 цаг 23 минутын өмнө
Оддын цуутай салалт Кёкүшюзан Батбаяр түүний экс эхнэр Буянбилэг хоёрын салалтаар өндө...
Чих дэлссэн яриа
Тогломоор л байна, даанч мөнгө...
8 цаг 17 минутын өмнө
Таван жил хүлээсэн үндэсний соёл амралтын хүрээлэн эрдмийн баяраар нээлтээ хийж олон х...
Зодооны асуудлаар Хятадын Засг...
8 цаг 21 минутын өмнө
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Мэргэжлийн хяналтын ер...
Нударга Мөнх-Очир хүртэл айж б...
8 цаг 53 минутын өмнө
Улсын Их хурлын гишүүд дотроос цөстэй, ааштайгаараа алдартай Э.Мөнх-Очир гишүүн чуулга...
ФОТО МЭДЭЭ

Эхлэл   Парламентын цонх   Утга зохиол   Warez Page   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хөгжүүлэгч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN