Эхлэл   Парламентын цонх   Дуулиант хэргүүд   Утга зохиол   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Шударга хэлэлцүүлэг  
index
Өнөөдөр шинээр: Л.Гүндалай гүн балайрчээ/5 цаг 55 минутын өмнө/,   Нара Японд суралцахаар болжээ/5 цаг 57 минутын өмнө/,    “Никитон”-ы Батчулуун бизнест хүч үзэхээр шийдэн Монголд анхны “лимузин экспресс” үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байна/6 цаг 7 минутын өмнө/,   Монголын ажилгүйчүүдийн арми өргөжиж байна/6 цаг 11 минутын өмнө/,   Монголын хүргэн Стивен Сигал/6 цаг 15 минутын өмнө/,   "Камертон"-ы Мээдээ барилгын бизнест хүч үзэж байна/6 цаг 17 минутын өмнө/,    Г.Баасан: Нуух юм байхгvй, би 2012 онд нэр дэвшинэ “Аль эрт сонгох байсан юм” гэж харамстал нь ажиллахсан гэж хорхойсож явна/6 цаг 22 минутын өмнө/,   Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр бүх насаараа хоригдохоор болов/6 цаг 30 минутын өмнө/,   Арилжааны банкууд хэн хэний гарт байна вэ? /6 цаг 34 минутын өмнө/,   Сэтгүүлчдийг “дөнгөлсөн” албан тушаалтнуудын “сайхан” хууль/6 цаг 39 минутын өмнө/,   
Олны танил эмэгтэйчүүд ба тамхи
2010.07.29
Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тамхины хэрэглээ эрчимтэй өссөөр байгаа. Тэр дундаа эмэгтэйчүүд тамхинд донтох явдал дэлхий нийтэд аюулын харанга дэлдэх боллоо. Тамхины эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөл энэ тэр гэсэн нийтлэг жишээ дурьдахыг урьтал болгоод юу хийх вэ. Энэ бүхэн нэгэнт улиг болсон хойно хүмүүсийн оюун санаанд нөлөөлнө гэдэг лөөлөө биз. Манай Монголын нийгэмд ч эмэгтэйчүүд тамхийг ихээр хэрэглэдэг боллоо. Зарим байгууллагын үдийн цайны үеэр ажиглалт хийх юм бол эмэгтэйчүүд эгээ л эр хүн шиг таахалзан нойлын өрөөгөөр эргэлдэн, тамхи татангаа “буу халцгаах” нь энгийн үзэгдэл. Харин эрчүүд нь ширээний ард номхон сууж, компьютер тоглоомд толгойгоо мэдүүлэх жишээний. Дэлхийн эрдэмтдийн хамгийн сүүлд тамхичин эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар бол тамхичин бүлгийнхэн тамхичин бус бүлгийнхэнд амжилт бүтээлээрээ байнга ялагдахаа байг гэхэд их бага хэмжээгээр доогуур явдгийг олж тогтоожээ. Үүнийг дагаад гоо сайхны харьцуулалтаар ч тамхичин бус бүлгийнхэн ямагт давамгайлдаг байна. Энэ судалгаа үнэхээр үнэн юм уу гэдгийг нийгмийн бүх л салбарт ажиллаж буй монгол эмэгтэйчүүдийнхээ дунд харьцуулаад үзье гэсэн саваагүй бодол төрлөө. Ингэхдээ яруу найрагч, сэтгүүлч, жүжигчин, загвар өмсөгч, бизнесмен, жирийн нэг ажилчин, албан хаагч бүсгүйчүүдийнхээ ололт амжилтыг үгүйсгэх гээгүй гэдгийг онцлон тэмдэглэе. 

ИЧИНХОРЛОО ГУАЙД ТАМХИ ХАНЬ БОЛЖ БАЙСАН
“Нүгэл буян”, “Цогт хун тайж” зэрэг дэлгэцийн бүтээлүүдийн гол дүрээр мөнхөрсөн Ичинхорлоо гуай түүхэнд нэрээ дуурсгасан сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тоо хуар гэх “буруу гар”-ын дүрд гайхамшигтай хувирсан тэрээр амьдрал дээр ч тамхи баагиулсан, донжтой нэгэн явсан гэдэг. Бага зэрэг халамцчихаад эр нөхрийг нь хэлмэгдүүлсэн Х.Чойбалсан тэргүүтэнд агсам тавьж явсан гэх түүний амьдрал бахархал, бардамналаар дүүрэн өнгөрсөн юм.  

ГАНДИ ТАМХИЙГ ҮЗЭН ЯДДАГ...
Сэтгүүлчээс, улс төрч, өдгөө сайдын албан тушаалд хүртлээ дэвшсэн энэ бүсгүй гайхалтай хувийн зохион байгуулалттай нэгэн гэдгийг ойр дотныхон нь батлан хэлдэг. Бас чадварлаг удирдагч, яг үнэн чанартаа хувь хүний менежмент өндөртэй тулдаа төрд дархлагдсан нэгэн билээ. Т.Ганди тамхи татагчдыг эрс эсэргүүцдэг агаад хэн дуртайтай нь харьцуулаад байлтгүй царайлаг нэгэн гэхэд зарим улс төрөөр овоглосон бүсгүйчүүд шиг хормой хотны хов живэнд ч орооцолддоггүй. Гаднах имиж стиль нь ч түүний “төмөр хатагтай” гэсэн нэрний баталгаа болдогтой маргах хүн гарахгүй биз.

САРАНЦАЦРАЛ ЦЭВЭР ОРЧИНД ДУРТАЙ
Өөрийн гэсэн өнгө төрхтэй, этгээд сонин зургийн бүтээлүүд шигээ имижтэй Саранцацрал өнөө цагийн хүүхнүүд хэрхэн соёлжиж, сэтгэж, амьдарч ажиллаж, ялгарч чаддаг болсны тод жишээ болов уу. Түүний дотоод ертөнц нууцлаг, нандин байх тусам зураач бүсгүйг хүмүүс шохоорхдог. Хоолны дэглэм, өдрийн цагийн хуваарь гэж сүржигнэдэггүй ч зураачийн гараас уран бүтээл зовлонгүй цувардаг билээ. Гэхдээ Саранцацрал урландаа бусад шиг цэнхэр утаан дунд сүүмэлзэж суудаггүй. Цэвэр тохилог орчин түүний ололтын үндэс гэж үздэг юм байна.  

АРИУНАА АРХИ, ТАМХИТАЙ ХАВЬТАХГҮЙ ШҮРГЭХГҮЙМ.
Адтай сэргэлэн Т.Ариунааг айлын сайн эзэгтэй, аминчхан хэрсүү уран бүтээлч гэдэг. НҮБ-ын элч дуучин, МУ-ын гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрыг хүртэхэд түүний хөдөлмөр зүтгэл ихээхэн нөлөөлсөн. Рок попынхонд Т.Ариунааг гүйцэх гал цогтой дуучин хэзээ төрөх нь мэдэгдэхгүй байна. 52-р арван жилийн сурагч байхаасаа олны танил болсон тэрээр тамхи, архи зэрэг урлагийн бүсгүйчүүд сийх ч үгүй хэрэглэдэг хоёр хорноос зайдуухан явдаг билээ. Архи, тамхи бүсгүй хүний аливааг хийж бүтээх цагаас хэр зэрэг хумсалдагийг мэдэх тэрээр гэр бүлдээ хамаг анхаарлаа чиглүүлдэг.

ТАМХИ АНГИРМААГИЙН ДОТНО НАЙЗ
Тамхи Ангирмаагийн дотно найз
90-ээд оны шоу ертөнцийн эхлэлээс ая зохиогч Ангирмаа олны танил болсон. Урлагийн ертөнцөд аль хэдийнэ байр сууриа олчихсон ах Долгионых нь нэр хүнд түүнд нэг их сүрхий дэм болоогүй. Ая зохиогч бүсгүй өөрийн авъяас чадвар, зүтгэлээрээ цойлж гарсан гэхэд болно. Ангирмаагийн нэгэн хэвийн аяз гэж адлагдах болсон үеэсээ тэрээр “Киви” хамтлагийн продюсороор ажиллаж эхэлсэн билээ. Тэрээр “Өөр зүйлд анхаарлаа хандуулвал энэ ажил доголдоно” гэж гэр бүл, үр хүүхэдгүй яваагаа зөвтгөдөг. Гэхдээ түүнийг анд нөхөд нь шоудая гээд дуудвал хэзээ ч татгалздаггүй, Ангирмаагийн хамгийн дотно найз нь тамхи билээ. 


УЛС ТӨР СУДЛААЧ ЭРДЭНЭТУУЛ ТАМХИГҮЙГЭЭР ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛӨХГҮЙ
90-ээд оны дундуур л улс төр судлаач гэдгээрээ “үеийнхэн” дундаасаа цойлон гарсан түүний нэр хүнд өдгөө нам дарагдсан. Улс төрийн хүрээн дэхь олон үйл явдалд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгч, бас ч нэлээд зоригтой дуугарч чаддаг тэрээр тамхийг жинхэнэ нэрдэг эмэгтэй. Эрдэнэтуул энд согтуу явна, тэнд агсан тавилаа гэсэн яриа мэр сэр дуулдах нь түүний хувийн зан чанарын илэрхийлэл болов уу. Бор дарсанд нэлээд дурлах болсон улс төр судлаач бүсгүй сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хүртэл халмагхан явдаг билээ.

ТОП ОДГЭРЭЛ ТАМХИТАЙ АМРАГЛААГҮЙ
“Эмэгтэй хүн зөвхөн өөртөө л хайртай байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн өрөөлийг хайрладаггүй” гэж ярих дуртай мөнхийн залуу топ Одгэрэлд тамхи нэг их сонин “эд” биш. Чамин гутал хувцас, үнэтэй үнэртэн, тансаг амттан гээд бурханаас харамгүй заяаж, бусдаар хэлүүлэлтгүй тордож явдаг гоо үзэсгэлэн шигээ гоё сайхан бүгдэд тэр дурладаг. Өрөөл бусдаас хүртсэн алдар хүндээсээ болж өтлөх эрхгүй болчихсон энэ хатагтайн гоо сайхны нууц мэс ажилбар, фитнес=ээс гадна тамхитай амраглаагүйд байж ч мэдэх юм.  

БОЛОРОО ЭГЭЭ Л ТОО ХУАР
Загварын акулуудын нэг “Монгол модель” агентлагийн захирал топ хатагтай Болороо бол хөдөлмөрч, дайчин бүсгүй. Амьдралд хандах хандлага, нийгэмд эзэлж буй байр суурь, хийсэн бүтээснийх нь үр дүн Одгэрэлийнхээс хавьгүй илүү энэ хатагтайг зэгсэн сайн тамхичин гэдэг юм билээ. Гэхдээ л гоо сайхныг магтсан магтаал, дуулиан шуугианаараа бол хэзээ ч Одгэрэлийн өмнө гишгэж чадаагүй бөгөөд чадах ч үгүй нь нэгэнт тодорхой болсон юм. Загварын акулуудын нэг “Монгол модель” агентлагийн захирал топ хатагтай Болороо бол хөдөлмөрч, дайчин бүсгүй. Амьдралд хандах хандлага, нийгэмд эзэлж буй байр суурь, хийсэн бүтээснийх нь үр дүн Одгэрэлийнхээс хавьгүй илүү энэ хатагтайг зэгсэн сайн тамхичин гэдэг юм билээ. Гэхдээ л гоо сайхныг магтсан магтаал, дуулиан шуугианаараа бол хэзээ ч Одгэрэлийн өмнө гишгэж чадаагүй бөгөөд чадах ч үгүй нь нэгэнт тодорхой болсон юм.

ЦОГЗОЛМАА ГУАЙН СЭТГЭЛ ЗҮРХ МӨНХИЙН ЗАЛУУГААРАА
Төрийн соёрхолт, ардын жүжигчин Цогзолмаа гуай хар залуугаасаа эрх танхил дүр төрхтэй, энхрий ялдам нэгэн. Насан туршдаа ард түмний хайр халамжинд бөөцийлөгдсөн энэ эмэгтэй зөв хооллолтыг эрхэмлэж, архи, тамхинаас хол хөндий явсаар ирсэн юм. Өдгөө түүний нас сүүдэртэй гоо үзэсгэлэнг нь харьцуулах юм бол залуу охид ч ичингүйрэх биз. Сүүлийн үед бие нь чилээрхүү байгаа тэрээр хоёрхон жилийн өмнө л хотын төвөөр найз нөхөдтэйгөө сугадчихсан, хууч хөөрөн алхдаг байсан. Ямартаа л хүүхдүүдээ гэрээс гарахыг нь хориглоход “Ээ, энэ амьдрал чинь яасан уйтгартай юм бэ” гэчихсэн хөлөө саван, жаахан хүүхэд шиг аяглахав. Түүний сэтгэл санаа бол мөнхийн залуугаараа билээ.
 
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Г.Баасан: Нуух юм байхгvй, би 2012 онд нэр дэвшинэ “Аль эрт сонгох байсан юм” гэж харамстал нь ажиллахсан гэж хорхойсож явна
6 цаг 22 минутын өмнө
Миний ээж аав намайг юм юманд эмзэглээд, хямраад байдаггvй хатуужилтай өсгөсөн. Нөгөө талдаа би нэгэнт бусдын төлөө явж байгаа болохоор нийгмийн нvд чинь их олон янзаар харна шvv дээ. Бузар булайгаа дэлгvvлэхгvйн тулд хар баас...
ШУДАРГА МЕССЭЖ бүгд 155678 руу
  • 95546132 Hi oriflomd elsene msj bicherei oirin odorvded svlje bish bl sain
  • 99997500 ene dugaariig zarna 99997500 avsan uneer ugnu
  • 99033678 shireeni tennisni leader klub elselt avch ba
  • 99081420 Landnii uvul zunii mgl-d yavagui dugui zarna
  • 99829888 Shinere yntlagin kom tawilga zarna ytas 99829888
  • 99998777 Zaisand 1 oroo bair holsolj suuna. 99998777
  • 99998777 Zaisand bair holsolj suuna 99998777
  • 88309903 Canada-s avchirsan TOSHIBA notebook zarna. 2.3Ghz i3 CPU. 4GB RAM. 320GB HDD. Angli France helnii songolttoi.
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 99119859 19859 99149939
  • 99119859 1r xoroolol 32r bairnii 2 uruu bolon 5r surguuliin xajuud 1 uruu bair dulaan grajtai ni mun 216m.kv office tus tus udaan xugatsaagaar tureeslene utas 991
  • 98110500 zar Umnu gobid baigaa sain T-130 bulidozer zarna 98110500
  • 88762392 3 SIMTEI UTAS ZARNA.(2GSM CDMA buyu MOBI SKYTEL UNITEL,zereg ajillagaatai,shine) tel.99884618 96064888 88762392
  • 88113486 88173486 gesen dugar gaigui ohind heamdhan ugnu, er ni awna gesen hund new dugar shu
  • 99087076 zar Py25/Dy400-n tsahilgaan haalt 1sh yaraltai hyamd zarna. Oroi 18 tsagas hoish zalga.
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99114306 9 sariin 16 aas Europiin 6 ornoor mongol hotochtei 10 honogiin ayalald urij bna.318733, 99114306
  • 99100822 Nisehed 1 oroo bair zarna.
  • 99145724 Hamriin hiidiin aylald urij bna. Energiin tuw,shambaliin oron, hvsliig bielvvlegch uuland ochino
  • 99056036 Nairamdal zuslan yabakh zam daguu 2 ailiin gazar , belkhed 1 ailiin zuslangiin gazar zarna. Bukh bichig barimt ni buren.
Та шударга мэдээлэл болон зар илгээхийг хүсвэл 155678 утсанд илгээнэ үү!
Таны оруулсан зар болон мэдээлэл долоо хоног тутмын ТЭРГҮҮН сонинд нийтлэгдэнэ.
сурталчилгаа

Уншиж байна...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛҮҮД
сурталчилгаа
Шударга нийтлэл
Цагдаа юугаар сэргийлэхээс илү...
6 цаг 52 минутын өмнө
Хэдхэн долоо хоногийн өмнө дөө, мессенжертээ ирсэн зарыг та санаж байна уу? Айлын зург...
Улаанбаатарыг удирдах нь улс о...
6 цаг 54 минутын өмнө
"...Мориноосоо буугаад улс гэ­рийг төвхнүүлэх хэцүү" гэсэн монгол үг бай...
Гуйдаг сэтгэлгээгээ хаяж гурил...
7 цаг 20 минутын өмнө
Тариа ид хурааж байна. Тариаланчдад ургац алдахгүй байх боломжийг ч тэнгэр хангай олго...
Шударга мэдээ
Монголын ажилгүйчүүдийн арми ө...
6 цаг 11 минутын өмнө
Энэ жил ахиад 39 мянган хүүхэд Их сургуульд орхоор шалгалт өгчээ.Энэ жил манай улсад ү...
Арилжааны банкууд хэн хэний га...
6 цаг 34 минутын өмнө
1998 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан "Микростарт" хэмээх т...
Хууль бусаар шонхор гаргахыг з...
6 цаг 47 минутын өмнө
Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас энэ жил 240 шонхор агнах зөвшөөрөл олгосон. Энэ дагуу манай оронд Араб, Кувейт, К...
Цаг үеийн мэдээ
Энэтхэг, Вьетнам, Францын Элчи...
7 цаг 25 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист В...
Францчууд I төрөхөд тоног төхө...
7 цаг 27 минутын өмнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Т.Билэгт өнөөдөр Франц улсын Аллери мужи...
Цаазаар авах ялыг эсэргүүцсэнэ...
7 цаг 29 минутын өмнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Т.Билэгт цаазаар авах ял, эрүүдэн шүүхий...
Блог ертөнцөөр
Засан хүмүүжүүлнэ гэчихээд зас...
2010.09.09
Ажил мэргэжлийн шаардлагаар нэгэн хорих ангид очихоор болсон юм. Oлон давхар Төмөр хаа...
Дэлхийн хамгийн аймшигтай 10 г...
2010.09.08
Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан...
Алдарт “Жаран хар”-ын удир...
2010.09.06
Шуугиант амьдрал
“Никитон”-ы Батчулуун биз...
6 цаг 7 минутын өмнө
Өөрийнхөө цаг үед өвөрмөц стиль, авъяасаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан  &...
Монголын хүргэн Стивен Сигал
6 цаг 15 минутын өмнө
Холливудын тулаант киноны од Стивен Сигал хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай кино хи...
"Камертон"-ы Мээдээ барилгын ...
6 цаг 17 минутын өмнө
15 жилийн ойн тоглолтоороо бут авсан “Камертон”-чууд алжаалаа тайлж байна....
Чих дэлссэн яриа
Л.Гүндалай гүн балайрчээ
5 цаг 55 минутын өмнө
Эрхэм гишүүний талаар ийн ярих болжээ. Эл таагүй ярианы эхлэлийг мань эр өөрөө тавьсан...
Нара Японд суралцахаар болжээ
5 цаг 57 минутын өмнө
Мөдхөн Япон явах гээд, бэлтгэлээ базааж буй дуучин Нара сонинд ярилцлага өгөх болсон ч...
Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр ...
6 цаг 30 минутын өмнө
Баттай эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-д хар тамхи зөө­вөр­лө­сөн хэргээр ...
ФОТО МЭДЭЭ

Эхлэл   Парламентын цонх   Дуулиант хэргүүд   Утга зохиол   Насанд хүрэгчдэд 18+   Шударга лавлах   Дуулцгаая...   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хөгжүүлэгч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN