Хас эрдэнийн тамга бүтээгчтэй таван хором хөөрөлдөхүй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Тэргүүлэгч монголчууд

Хас эрдэнийн тамга бүтээгчтэй таван хором хөөрөлдөхүй

2010.07.16
"Алд биед ам гэрч
Албан бичигт тамга гэрч"

    Монголчууд МЭӨ 209 онд Хүннүгийн Модунь Шаньюйн байгуулсан тулгар төрөөс Сүмбэ, Нирун зэрэг өвөг төр улсууд уламжлан залгасан билээ. Гэвч XIII зуунд байгуулагдсан Чингис хааны Их Монгол улс шиг дэлхий нийтийн түүхэнд гайхамшигт ул мөрөө үлдээсэн нь үгүй ажээ.
Их монгол улс дээрх өндөр төрүүдийн өв уламжлалыг хөгжүүлэн, хаант төрийн эрх ёсны сүр хүчийг илтгэсэн төрийн бэлгэдэл, улс гүрнээ мандуулсан түүх, түүхэн олдворууд бидний сонирхлыг гойд татаж байна. Үүний тод жишээ бол "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хаан зарлиг ил болгон /боулхай/ иргэн /иргүн/ дор хүрвээс биширтүгэй, айтугай" гэсэн бичээс бүхий төрийн хас эрдэнийн ган тамга юм.
Түүхэн эх сурвалжуудаас үзэхэд Хүннүчүүд анхны төр улс болж тогтносон нь Төв ба Дорнод Азийн соёл иргэншлийн түүхэнд төрийн тамганы түүхэн уламжлалын эхийг тавьсан бололтой. Энэ талаар монгол нутаг дахь эртний улсуудын түүхийг судалсан эрдэмтэн Г. Сүхбаатар агсан 1980 онд хэвлүүлсэн "Монголчуудын эртий өвөг" номондоо: Хятад сурвалжид тулгуурлан, "Хүннү нар нь сэргэн мандалтынхаа эхэн үед Хятадад тамга дарсан захидал явуулж байсан "гээд..." манай эриний 90 онд төрийн хаш тамгатай байжээ" гэж дүгнэн бичсэн нь бий.
Их Монгол улсын төрийн тамга нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төр ёсны бэлгэ тэмдэг, төрийн бодлого, үйл ажиллагаа сүр хүчний илэрхийлэл байдаг.
Төрийн тамга нь тухайн нийгмийн харилцаа- хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаараа байнга сүр хүчтэй байдаг. Тухайлбал: XIII зууны үе дэх төрийн тамга нь Далай их хааны зарлигийг уйгаржин /худам/ монгол бичгээр, Юань гүрний үед бол олон үндэстэн ястныг хураан захирах зорилгоор хэрэглэсэн шинэ үсэг буюу  дөрвөлжин үсгийн бичгээр, Манжийн эрхшээлд байсан үеийн монголын засаг захиргааны тамга нь манж, монгол бичгээр хосолж бичсэн, монгол улсын тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон 1911 оноос хойш төрийн тамгыг соёмбо, уйгаржин монгол, дөрвөлжин үсгээр, засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмботой уйгаржин монгол үсгээр бичсэн тамга хэрэглэж ирснийг түүхэн баримтуудаас бэлхнээ харж болох билээ.
Монголын олон аймаг угсаатныг нэгтгэн захирсан Чингис хааны Их монгол улсын төрийн тамга үе улиран залгамжилсаар Лигдэн хааныг хүрсэн түүхтэй билээ.
1246 онд Монголын их хаан Гүюгээс /Өгэдэй хааны ахмад хөвгүүн, нэгдсэн Монгол улсын гуравдугаар  хааны орыг залгамжилж байсан/ Ромын Пап IY Иноцентэд илгээсэн төрийн бичигт дарсан тамганы дарсыг /Уг дардас нь одоо ватиканы архивт хадгадагдаж байгаа/ Чингис хааны тамга гэж үздэг. Энэ бол бидний үеийг хүртэл хадгалагдаж ирсэн Их монгол улсын төрийн тамганы ул мөр мөн.
Энэ нь бидэнд уламжилж ирсэн  эртний цул Худам монгол үсгийн цорын ганц тамганы дардас болохоор их үнэ цэнтэй сурвалж юм. Жиованни Дель Плано Карпина /Монголчуудын түүх, УБ., 1988. 92-р тал/ өөрийн номондоо: "Чингис хааны зарлиг ёсоор, болж өгвөл бүх дэлхийг эрхшээлдээ оруулаа явдал болой" гээд тийм ч учраас тэдний хаан нь зарлигтаа "Тэнгэрийг гэсгээгч далай хаан" гэх ба тамгандаа... далай хааны тамга" хэмээсэн байдаг гэж тэмдэглэжээ.
Мөн сайшаал "Чингис хааны товчоон" /Өвөр Монгол., 1983 он, 557 тал/ номондоо: "Их Монгол улсын далай хааны тамгыг 1204 оноос 1206 хооронд үйлджээ"  хэмээн бичжээ. Он жилийг мөшгин үзвэл: Чингис хааныг 1227 онд нас барсаны дараа Тулуй нэг жил төр барьж, Өгөдэй арван гурван жил /1227-1241/ хаан суусан. Түүнийг нас барсаны дараа Өгөдэйн хатан таван жил /1242-1246/ төр хамаарч байгаад 1246 онд Өгөдэйн хүү Гүюг хаан суужээ. Энэ үед монголчууд дан гадагш хандсан бодлого явуулж байсан болохоор төрийн тамга үрэгдэх учиргүй гэх үндэслэлтэй тул Гүюг хааны барьж байсан тамга түүний өвөг Чингис хааны тамга мөн гэж үзэж байна. Их Монгол улсын хаан Чингисийн барьж байсан төрийн тамганы бичээст: "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, айтугай" хэмээсэн байдаг. Эдүгээ бидний монголчууд бүтэн найман зууны дараа эзэн Чингисийнхээ төрийн сүр хүч болсон тамгыг дахин сэргээн бүтээсэн нь ч тохиолдлын хэрэг биш билээ.
    Монгол төрийнхөө их тамгыг бүтээсэн, монголын нэрт уран барималчин, зураач
 Хөх тамгат овогт Дамбийн Энхдаваа бидний уран бүтээлийн нөхөрлөл урт замтай байх учиртай. Уран бүтээлч нөхөр маань ер зүгээр сууна гэж үгүй. Ерийн юмыг зүгээр нэг оролдоно гэж бас үгүй. Заавал нэгийг оролдож, завсарт нь мөнөөх бүтээлийнхээ эх загварыг нухаж байхдаа их, бага түүхийн ном, судар ухчихсан сууна. Бүтээлээ олон талаас нь бодож, онцгой содон түүхийн эх сурвалжийг олж авах гээд суучихна. Түүнтэй төрийн их тамгыг эх барьж авсан үүх түүхээс хөндөн ярилцсанаа ч юун мартах. Эрхэм нөхөр маань ингэж хуучлав.                                                                                                                 "Миний бие 1986 онд Украйнд сурч байхдаа Плано Карпинийн "История и Монголов" /Путешествия в восточные страны Плано Карпини и Рубрук. Москва., 1957/ номыг уншаад Их Монгол улсын төрийн тамга хийх анхны санаагаа өвөрлөн эх орондоо ирснээс хойш эдүгээ 20 намрыг үдээд байна.
Энэ хугацаанд төр ёсны түүхэн уламжлал, бэлэгдэл, эх сурвалж, эрдэмтэн мэргэдийн зохиол бүтээлүүдтэй танилцаж судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийн, хэвлэн нийтлүүлж, монголын эрдэнэсийн санд хадгалагдан буй алт мөнгөн тамганы хайрцаг, Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа тамга, тамганы гэр хайрцаг, манжийн үеийн морины эмээл дээр авч явдаг тамганы авдар зэрэг бодит дурсгалуудын судалгаан дээр үндэслэн дараах эрдэм шинжилгээний өгүүллэг болон ном бүтээлүүдийг туурвилаа.
Төрийн ёсны уламжлалт бэлэгдэл болсон зүйлсийг ёс журмаар нь сэргээн бүтээх зорилгоор эхэлсэн анхны бүтээл маань Засгийн газрын ордны ёслолын танхимд хүндэтгэлтэйгаар залагдан байгаа "Төрийн их ган тулга" /1991 он/, "Төрийнмх цагаан сүлд туг" /1994 он/, Чингис хааны зарлигийн алт мөнгөн Гэрэгэ" /1989-2006 он/ юм шүү дээ гэж даруухан өгүүлснээс эл дурсамжийнхаа нэгэн "сувд"-ыг хатган шигтгээ болгож буй минь энэ.
    -Тамга бүтээсэн ажлынхаа тухай товчхон ч болов дурдаач ?

    -Тамга бүтээх ажил маань 1995 оноос эхэлж 1997-1999 онд БНХАУ-д металл дизайнарийн мэргэжлээр суралцаж байх хооронд түр завсарлаад 1999 оноос тамганыхаа ажилд эргэлт буцалтгүй орсон бөгөөд тамганы ул болох үндсэн хэсгийг нь сийлэн жил хагасын өмнөөс тамганы хайрцаг, суурь, иш бариулыг хийж "Их Монгол улс" байгуулагдсан түүхэн ойн жил 2006 оны 12 сард "Мөнх тэнгэрийн зарлигаар" бүтээж дуусгалаа.
    -Тамгыныхаа тухай бүр тодруулан товойлгож яривал...?
    -Монгол төрийн их тамга их нарийн бүтэцтэй л дээ, хө. Зөвхөн ндсэн дардас нь 15см x 15.2см x 13см, хүрээ хээний хамт 16см x 16см хэмжээтэй, 5 кг ган, 200 гр алт, 380 гр мөнгө, 4 хос ногоолин чулуу орсон. Бүгд 8 кг 580 гр.
Их Монгол улсын үндсийг байгуулсан Чингис хааны суу ухаан, билэг оюун мөнх мандахын адил Их Монгол улсын төрийн тамгыг дэлхий ганхаж, галав юүлэвч бат мөнх оршихын бэлгэдэл болгон ган болд төмрөөр бүтээсэн.
Найрлагандаа 2 хувь хүртэлх нүүрстөрөгч агуулсан, салхин хатаалт бүхий 16 кг цул ган болд төмрийг хөөрөгдөн халааж, галын илчийг нарийн тохируулан үдшийн бүрийд гэрэлтэх улаан төдий өнгөтэй болмогц уяраалтыг зогсоож төмөрлөгийг хөрөх үед үургийн дагуу торгон эсгүүрээр зураглалыг гаргаж зураглалын дагуу хөрөөдөх, хасуурдах, цоолох, сийлэх зэргээр хэлбэрийг урдаас, хажуугаас, дээрээс нь цул харагдах байдлаар 8 кг болтол нь зорж ухаж тамганы үндсэн эхийг гаргасан. Мөн монгол дархны битүү, давхар сийлэх, жийжүүдэх, цувцайдах, ширэх арга барилтай хослуулан урлаж эвэр угалз, язгуур хээ, титэм, хасаар даруулан шижир алтаар шигтгэн бүтээлээ.                                                                                                                         -Уран ухаан шаглаж хийдэг багаж нь гэвээс хэлж ярихын аргагүй нарийн юмнууд ордог байх даа?                                            -Өө, тэгэлгүй яахав. Хэлбэр дүрсээс хамаарч хийх багаж түүний ирний хэлбэр янз янз байна. Багажны ирийг сийлж буй зүйлийнхээ хэлбэр дүрст тохируулан гаргаад дараа нь зөөлөн билүү, үнс тос бүхий шируунд ирлэж, багажийг хатаахдаа цайвар шар буюу зааны ясан цагаан хурц өнгө гэрэлтэх үед торгон ирийг суулгаж хатаан ингэхдээ адууны туурайг нунтаглан давстай хольж шар эсгийнд боож салхины хүчийг ашиглан зөөлөн ба догшин хатаалтыг хийв. Салхин хаталттай ганг сийлэх бүрдээ уяраах бөгөөд 2-3 өдөрт төмөрлөг дахин хатна.
Тамгыг цоолбор битүү ухалт, давхар ухалт ба сийрэгдүү цоолбороор хажлан ухаж сийлсэн бөгөөд хээний дагуу зураасыг хурц ухам багажаар зүсүүрдэн сийлж завсраар нь шавандсан алтан утас тавьж, ганг битүүлэн цохиж, жийжүүг суулган тэгшлэгдсэний дараа толин өнгөлгөөг хийнэ.
    -Тамганд түүхэн хээ угалзаас зогсохгүй нэмэлт шигтгээнүүд их орсон ажиглагддаг. Тэрийг жаахан тодруулбал...?
    -Тамганд титэм хас, хүрээ хас, түмэн наст хас, эр хас, эм хас, угалз хас, торгон хээ, язгуур хээ, сүлд хээ, эвэр угалз, хамар угалз, гэх мэт XIII-XVI зууны үед хэрэглэж байсан нийт 23 төрлийн хээ чимэг, сийлэх, жийжүүдэх, цувцайдах, хажлах, хөөх, зүсэх, шүлжих, давтах, хайлгах, суулгах, ширэх, хатаах, уяраах, шарах зэрэг 33 зүйлийн унаган монгол дархны уламжлалт дэг хийц, арга барил шингэн "амилсан" болно.
    -Тамганы уланд уламжлалт агуу үгийг бас бичсэн үү?   
    -Тамганы уланд: "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, айтугай" хэмээсэн згийг нь бичилгүй яахав. Тамганы үндсэн эхийг хасаар хүрэлэн тэг дөрвөлжин дээр алтан хэлээр эмжсэн түмэн наст хээ бүхий алтан жийжүү, дөш суурин дээр нь монголчуудын эртний шүтээн язгуур, удам болсон хос чонын дүрс бүхий угалз, алтан хээн титэм бариул дээр нь шижир алтаар хас угалз толийг урлан бүтээсэн.
    -Тамганы хайрцаг ч их нандин, уран, утга агуулгатай юм биш үү?
 
    -Тамганы гэр хайрцаг бас их утга учрыг агуулсан нандин эд. 24х24х25/ суурийн өндөр 2.5/ хэмжээтэй, 5.300 гр мөнгө, 100 гр алт, 4кг зандан модны үндэс, гандий мод орсон. Нийт 11кг 190 гр, суурийн хамт 13 кг 525гр.
Монгол улсын төрийн тамганы гэр хайрцаг нь Монголчуудын соёлын гайхамшигуудыг илтгэх дурсгалуудын нэг мөн. Тамгыг дээдлэн хүндлэхийн нэгэн илрэл нь түүний гэр хайрцагыг эрхэмжит байдлаар бүтээж ирсэнд оршино. Тухайн тамганы зориулалт болон тамгыг барьж буй хүний эрх хэмжээ, зэрэг дэв дэргээс шалтгаалан тамга ба гэр хайрцагны хэмжээ хийц янз бүр байдаг.
Энэ ч утгаараа тамганы гэр хайрцагыг үнэт төмөрлөг алт, мөнгө болон гууль бүхий хайлшаар давтан урласан бөгөөд, энэ хайлш нь өндөр гэгээн Занабазарын ногоон дарь эх, цагаан дарь эхийг бүтээсэн хайлшийн арга технологитоы ижил хийгээд өсөж үржих, өөдлөн дэвжих, эх дэлхий, газар нутгийг төлөөлөн бэдэгдсэн торгон хээгээр хээлж /хээ нь Г. Занабазарын үед түүний бүтээл болон төр ёсны бэлгэдэл зүйлд ихээхэн хэрэглэж байсан/, хайрцагны хүрээг хас хээгээр битүү эмжин монгол дархны уламжлал хөөх арга болон торгон зүсүүрээр хээлэн чимэглэсэн. Тамганы гэр хайрцагны дээр титэм эр хас /нар зөв эргүүлэгтэй/, доор ньэм хасыг /нар буруу эргүүлэгтэй/ тамгалан сийлж шижир алтаар шармалдан бүтээлээ.
Дотор талыг алдаршгүй өнгөт, эвдэршгүй мөнх, дуумашгүй анхилуун үнэрт гандий модоор доторлож, хүрэн зандан модны үнсээр өнгөлөн мөнгөн од суулгаж, язгуур хээг мөнгөөр хөөж суулган, эвэр угалз бүхий цэцгэн хээгээр зангидсан. Хайрцагны таганд үүл, уул ус бүхий хээн хүрээнд түмэн хас суурин дээр монголчуудын мандах, бадрах, эв нэгдлийн бэлгэдэл есөн хөл, есөн хэлт төрийн их цагаан сүлд тугийг шигтгэн сүлдэлж найман нуруу бүхий хос гүрмэл гинжээр бэхлэн тахилаа.
    -Түлхүүр нь бас их гоё ганган байхаас аргагүй биз ээ?
-Угалз бүхий алтан шармал цоож, алтан шармал дөрвөн нуруу гүрмэл гинж бүхий чандмана загас, цэцгэн хээн молцогтой, хас хээт ган түлхүүртэй. Түлхүүрийн оосор 200 гр мөнгөөр бүтээгдсэн.
Тамганы суурь гэхэд  27см х 27 см хэмжээтэй. Алтан шармал торгон хээ, мөнгөн жийжүүтэй зандан модон суурин дээр түмэн наст бүхий мөнгөн хүрээг цоолон сийлсэнээс гадна суурин дотор хамар угалз бүхий бариултай, мөнгөөр бүрсэн зандан модон хавтасны цаана мөнгөн савтай улаан шунхан тосыг байрлуулав.
Тамганы гэр хайрцагны авдрын гаднах хэмжээ нь 34 см х 34 см дотор хэмжээ 30 см х 30 см х26 см. Нийт жин 6 кг.
Тамганы гэр хайрцагыг ил задгай байлгадаггүй ёс заншил монголчуудын түүхийн олон үе дамжин өнөөдрийг хүрчээ. Энэ бол төрийн хэрэг хатуу чанд байх ёс журмаас улбаатай хэрэг юм. Тамганы хайрцагыг гадна талдаа гоёмсог хээ угалзтай, нарийн тохируулга бүхий түлхүүртэй цоожоор ямагт цоожилдог байжээ. Энэ ч утгаараа төрийн тамганы гар хайрцагны гадна авдрыг үхрийн арьсаар бүрсэн, нарс модоор хийж нүүдэлчин оог аймгуудын нүүдлийн уламжлалт өвийг хадгалан, ган сийлбэр хас хээгээр дөрвөн буланг нь тоноглосноос гадна, мөнгөн оосортой ган түлхүүр, цоожтой болно. Түлхүүрийн оосор 120гр мөнгө орсон. Тамга гэр хайрцаг, авдрын хамт нийт жин 20 кг 105 гр.
    Тамга нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төр ёсны бэлгэ тэмдэг, тарийн бодлого, үйл ажиллагаа сүр хүчний илэрхийлэл төдийгүй тухайн цаг үеийн бичиг үсэг, төр улсын үүсэл гаралтай холбоотой түүх соёлын эртний эл өлгийн дурсгалт зүйл байдаг билээ. Тамга бүтээгч маань ч өөрөө нэгэн цагт түүхэн том бүтээлийн амьд гэрч болох буйз аа.
Дээр хэлсэнчлэн "Алд биенд ам гэрч, албан бичигт тамга гэрч" хэмээсэн монгол ардын зүйр цэцэн үг нь монгол угсаатны нийгэм, төрийн амьдралд тамга ямар их үүрэгтэй байсны гэрч юм.
Энэ бүхнээс үзэхэд монгол төрийн бэлгэдэл, ёс, дэг жаяг дэлхийд үлгэрлэн "багшлах" хэмжээнд хүртэл боловсрогдсон гэж үзэж болно.
    Их Монгол улсын төрийн тамгыг энэ цаг үед дахин сэргээн уламжилж буй нь их өвгөдийн төр ёсны бэлгэдэл, түүхэн уламжлалыг дээдлэн бишрэгч монгол түмний минь хийморийг сэргээх нэгэн их хүч болон оршино. Тамга бүтээгчийн сэтгэл оюун мөнхөд амгалан байж, бийр бэх тэргүүтэн уран багаж, ухаан билэг нь ч хослон амирлаж хосгүй их бүтээлээ туурвин байх болтугай. Уйгагүй бүтээлч нөхөр маань бас л эрлийн замд гарчээ. Тэр одоо хөдөө нутагтаа аялаж яваа.
Ж.Батсайхан
Н.Ариунбилэг   
 

    Монголчууд МЭӨ 209 онд Хүннүгийн Модунь Шаньюйн байгуулсан ту...

Уншсан: 1760
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN