АТГ-ынхан Монголын тэргүүн баячуудын нэг “МОННИС” групын ерөнхийлөгч Б.Чулуунбаатарыг хахуулын хэрэгт шалгаж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Шударга мэдээ

АТГ-ынхан Монголын тэргүүн баячуудын нэг “МОННИС” групын ерөнхийлөгч Б.Чулуунбаатарыг хахуулын хэрэгт шалгаж байна

2012.11.05

Монгол төрийн албаны бүрэн бүтэн байдал, шударга ёсыг сахин хамгаалах үүрэгтэй АТГ-ынхан сүүлийн үед нилээд томоохон албан тушаалтнуудытай холбоотой хэргүүдийг шалгаж байна. Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа зарим хэргүүдийн талаар өнгөрсөн долоо хоногт АТГ мэдээлэл хийлээ.
Д.Батхуягт авлигал өгсөн, татвараас зугатаасан, мөнгө угаасан хэрэгт  Сара Армстронгийг шалгаж байна
Ийм мэдээлэл цацагдах болсоор нэлээд удаж байна. Түүнийг “Саусгоби Сэндс” компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан ч таван зөвшөөрлийн дөрвийг цуцлалгүй, эрхийг нь сэргээж, үлдсэн нэг лицензийн зөвшөөрлийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан н.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал н.Жаргалсайханд шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. 5261 улсын бүртгэлийн дугаартай тэрхүү лиценз нь 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар байжээ.  Үүнийг шилжүүлэхийн тулд “SouthGobi Resources” компаниас хахуул авсан. Тиймч учраас тус компанийн  хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг өнгөрсөн баасан гаригт Хонконг руу нисэх гэж байхад нь цагдаагийнхан саатуулсан гэж хуулийнхан ярьж байна. Сара Армстронгийг мөнгө угаасан бас авлигын хэрэгт холбогдуулан шалгах гэж байгаа учраас хил давах эрхгүй гэж анхааруулсан гэдэг мэдээлэл цацагдаад байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол Сара Армстронг компанийнхаа татвараас зайлсхийсэн, бас орон нутгийн удирдлагуудад их хэмжээний авлига өгснийг мэдэж байгаа учраас шалгуулахад хүрсэн гэлцэж байна.АМГ-ын дарга Батхуягийн хэргийг шалгах явцад “SouthGobi Re¬sources” компанийг шалгах шаардлагатай болсон гэнэ. Тус компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг “SouthGobi Re¬sources” компанид үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэдгээ АТГ-ынхан ч хүлээн зөвшөөрч байгаа. Сара Армстронгийн тухай цухас танилцуулахад тэрээр 32 настай, олон улсын хуульчаар ажилласан таван жилийн туршлагатай, “SouthGobi Resources” компанид хоёр жил хагас ажиллаж байгаа гэнэ. Дөрвөн хэлээр ярьдаг энэ бүсгүй маш чадварлаг, ирээдүйтэй хуульч гэж найзууд нь үнэлдэг аж. Тэрээр Монголын хууль, эрх зүйн орчин нөхцөл амаргүй учраас байнга бие хамгаалагчтай явдаг гэж найзууддаа ярьсныг “The West Australian” сонинд бичжээ.
-“Моннис” группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатарыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
“Моннис интернейшнл”, “Моннис майнинг”, “Моннис пропертиес”, “Моннис моторс”, “Моннис ком”, “Моннис даатгал”, “Аэро монголиа”, “Эрчим концерн”, “Эм Си Пи Эл” гэх мэт 15 салбар компанитай Монголын тэргүүн баячуудын нэг “Моннис группын Ерөнхийлөгч Б.Чулуунбаатарыг АТГ-ынхан шалгаж байгаагаа мэдэгдлээ. Түүний эзэмшилд байдаг Моннис цамхагт  “Саусгоби сэндс”, Овутолгой зэрэг том компаниуд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Моннис-ын Чулуунбаатар өөрөө Оюутолгойд хамгийн том бэлтгэн нийлүүлэгчийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж. Нэг хэсэг Монгол төрийн машины ченж гэж нэрлэгдэж байсан энэ эр улс төрчидтэй тун нарийн холбоо хэлхээтэй. Төрд машин шахаж, асар их хэмжээний ашиг олсон олон баримт бий. Ямартай ч Б.Чулуунбаатар захиралд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа нуухгүй байна. Түүний хэрэг  мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэнэ.
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг эргүүлэн татаж магадгүй
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Дархан-Уул аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүний ялалт Дархан-Уул аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж, ард иргэдийнх нь итгэлийг олж авсантай холбоотой юу аль эсвэл Сангийн сайдын эрх мэдлээ урвуулан ашиглаж саналыг нь мөнгөөр худалдаж авсан уу гэдэгт байгаа юм. Бараг сүүлийнх нь зүйд нийцэх байх. Тэрбээр өөрийн нэр дэвшсэн тойрог болох Дархан-Уул аймагт өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөг тараасан асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаад байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан зэрэг асуудлаар түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгууль болох яагаа ч үгүй байхад “Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээснээ, яаж ажилласан тухайгаа ард түмэндээ тайлагнаж тайлан тавих ёстой гэж би ойлгодог” хэмээн ярилцлага өгсөн байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны хугацаа болоогүй байхад өөрийгөө сурталчилж суусан нь энэ. Түүгээр ч зогсохгүй энэ хүн улсын мөнгийг хэнэг ч үгүй завшаад сурчихсан нэгэн бололтой. Тэрбээр 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байх хугацаандаа тус аймгийн төсвийн мөнгөнөөс 800 сая төгрөг бүлэглэн хувьдаа завшсан хэрэгт холбогдож байжээ. Экс Сангийн сайдын хэргийг АТГ газар шалгаж, шүүх гэм буруутайг нь нотолбол түүнийг эргүүлэн татаж, Их хурлын гишүүн маань энгийн иргэдийн байр сууринд эргэж очиж магадгүй л байна.

Монгол төрийн албаны бүрэн бүтэн байдал, шударга ёсыг сахин хамгаалах үүрэгтэй ...

Уншсан: 1047
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN