БХЯ-ныхан 400 саяын үнэтэй байшин шатааснаа нууцалж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678 88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig      96095154: hi guys     
Чухлыг онцлов

БХЯ-ныхан 400 саяын үнэтэй байшин шатааснаа нууцалж байна

2012.02.10
БОГДХАН УУЛАНД БАЙРЛАДАГ, ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДИЙН  НУУЦ ОБЬЁКТ ШАТАЖ, УЛСАД 400 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүрэгтэй Батлан хамгаалах яам улс төрчдийн хөлд нэрвэгдэж, генерал цолтонгууд, эрх мэдэлтэй дарга сайд нарын мөнгө босгодог талбар болоод удаж байна. Цэргийн хоол хүнс, зэвсэг, техник хэрэгсэл, байр байшин бүгд л Монгол улсын аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалж байгаа цэргүүдэд зарцуулагдах учиртай. Гэвч үүнийг цэргийн гал тогооноос хоол идэж, мөрдөс зүүсэн генералууд хүртэл мэддэггүй бололтой юм. Үүнийг хэдхэн баримт гэрчлээд өгнө.

Баримт 1
ШИНЭ БАЙР БАРИХААР МӨНГӨ АВСАН ХЭРНЭЭ ХУУЧИН БАРИЛГЫН ХАНА, ДЭЭВРИЙГ БУУЛГАЛГҮЙГЭЭР ТӨСВӨӨ ХЭМНЭЖЭЭ

АН-ын сайд нар Засгийн газраас гарах өргөдөлөө өгсөн тэр өдөр Богд ууланд байрладаг  Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай объектод Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга шатлаа. ЗХЖШ-аас энэ галын талаар хэрдээ их нууцалж байна. Энэ барилгыг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын найз дэд хурандаа Л.Балдан-Очир гэгч нөхөр хариуцаж байсан юм. Л.Балдан-Очир гэгч одоо 52 настай, 2010 он хүртэл бэлтгэл ахлах дэслэгч цолтой байсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтад ажиллаж байгаад халагдсан, сайн найзынхаа буянд Зэвсэгт хүчинд эргэж ирсэн нөхөр. Уг нь бол БХ-ын сайдын баталсан “Офицерын алба хаах журам”-д бэтгэл ахлах дэслэгч цолтой хүн эргэж ЗХ-нд орох тохиолдолд нас нь 30-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн үг үсэг бий. Гэвч генерал Ц.Бямбажавын сайн найз учраас түүнд Батлан хамгаалах яамны сайдын баталсан энэ дүрэм журам үйлчилсэнгүй. Аль социализмын үед ямар нэг гамшиг, аюул осол болох, дайн байлдаан, халдлага түрэмгийлэл болох юм бол төрийн өндөр дээд албан тушаалтануудыг байрлуулахаар Богдхан ууланд нууцын зэрэглэлтэй барилга байгууламж байрьсан юм гэнэлээ. Аль ч улсад байдаг л зүйл. Олон жилийн өмнө баригдсан энэ модон байшинг буулгаж, шинээр байшин барих шаардлагатай гэж үзэн төрөөс 400 гаруй сая төгрөг төсөвлөж, барилгын ажил эхлээд байсан аж. Гэвч төрийн нууцын зэрэглэлд багтдаг, энэ онцгой обьёктыг мөнгө болгох хэрэгсэл болгох сонирхолтой хүн хэтэрхий олон байсан бололтой.  ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат нарын тэр барилгаас мөнгө “унагаж” байсан гэдэг мэдээлэл өнөөдөр чих дэлсэж байна. Чанаргүй, хямд муу материалаар барьж,  галын аюулын дохиолол ч суурилуулаагүй байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь галын дохиололд зориулан 30 сая төгрөг төсөвлөсөн байсан боловч, эрхэм дарга нарт энэ мөнгийг зарцуулах нь хэтэрхий хайран байсан бололтой.  Үүнээс гадна хуучин модон байшинг буулгаж,  шинээр байшин барих төсөв мөнгийг төрөөс батлаж өгсөн байх юм. Гэвч Л.Балдан-Очирыг урдаа барьсан генералууд мөнгө хэмнэх, унагахаа илүүд үзжээ.  Тэд хуучин байшингийн хана, дээврийг буулгалгүй барьж “төсөв” хэмнэсэн байх юм. Хуучин барилгын гаднах өнгө, дээвэрийг өөрчилснөөс өөр ажил хийсэнгүй, галын дохиололыг нь ч тавьж өгсөнгүй. Мөн үүнээс гадна энэхүү нууц объектод засвар хийх нэрээр  олон тэрбум төгрөгийг авсан, ямар ч тендер зарлаагүй , засварын ажлыг гүйцэтгэх эрхийг зөвхөн Барилгын цэргийн 017 дугаар анги аваад ажиллаж  байгаа гэдэг мэдээлэл чих дэлсэж байна.

Баримт 2
АНГИЙН ДАРГА НАР ЦЭРГИЙН ХООЛ ХҮНСНЭЭС ХУМСАЛСААР БАЙНА

Цэргүүд өлсөж, цангаж, зодуулж, бүр амь насаараа хохирсон хэрэг хүртэл гач байсан. Ангийн захирагчид дураараа загнаж, цэргийн хоол хүнсийг зөөдөг гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ яриа ор хоосон зүйл биш бололтой. Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хурандаа З.Тогоо нь саяхан ангийнхаа цэргийн хүнсэнд зориулсан 50 гулууз хонины махыг Улаанбаатарт авчирч зарсан нь илрээд байна. ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав шинээр томилогдсон БХ-ын сайдыг ирэхээс өмнө яаран “албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй” гэдэг арга хэмжээ авсанаа өнгөрсөн 7 хоногт болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтын үеэр зарлалаа. Хурандаа З.Тогоо мах зарсан мөнгөөр ангийнхаа энэ жил тэмдэглэх ойд зарцуулах гэж байсан тайлбарласан бололтой. Хэрэв хурандаа Тогоо шиг ар талтай биш байсан бол аль хэдийнээ ажлаасаа хусуулаад өдийд хууль хяналтын байгууллагын үүдэнд чулуу няслах байсан байх гэж ярьж байна. Учир нь хурандаа З.Тогоогийн гэр бүлийн хүн нь Дорноговь аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн, П.Ганхуягийн ойрын хамаатан тул БХ-ын сайд Лу.Болдод хэлж байж ангийн захирагчаар томилуулсан байна. Тийм болохоор генерал Ц.Бямбажав хурандаа З.Тогоод “хөнгөхөн” арга хэмжээ авсан бололтой.

Баримт 3
УЛС ТӨРЖСӨН ТОМИЛГОО

Батлан хамгаалахын сайд хэн байхыг нам мэддэг. Тэгвэл цэргийн ангийн дарга хэн байхыг бас л нэм мэддэг болчихоод удаж байна. Өнгөрсөн Баасан гарагт ЗХЖШ-ын даргын тушаал гарч Баянхонгор аймагт 2010 онд шинээр байгуулагдсан Барилгын цэргийн 339 дүгээр ангийн захирагч хурандаа Т.Батбаярыг өөрчилж Ховдын угшилтай дэд хурандаа Ж.Баатарзоригийг томилжээ. Шинээр томилогдсон хүн нь аль ч талаараа сайн боловсон хүчин болоод томилогдсон бол яая гэхэв. Гэтэл дэд хурандаа Ж.Баатарзориг нь урд нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн орлогч, ар талын даргаар ажиллаж байхдаа буу, сумны асуудалд орж хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байсан, томилогдсон газар бүрдээ тийм сайн нэртэй байгаагүй л хүн байдаг. Ховдын гаралтай УИХ-ын гишүүн Кёкшүзан Д.Батбаярын “шахаа”-ны хүн юм байна. Аль л 2008 оноос хойш эрхэм гишүүнээс салахаа байж байнга генерал Ц.Бямбажав руу үг дайлгасаар одоо л нэг юм хэрэг нь бүтэв бололтой. Хамгийн сонирхолтой нь энэ анги шинээр байгуулагдсанаасаа хойш 2 жилийн хугацаанд ийнхүү 3 дахь ангийн захирагчтайгаа золгож байгаа нь энэ юм байна. ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баярмагнайг Дарханд батальоны захирагч байхад нь БХ-ын сайд асан Лу.Болдын иргэний зөвлөх Ц.Ганболд нь нэг нутаг Дундговийнх гэж сайддаа зөвөлсөөр байж генерал “мест” дээр томилж эхэлсэнээс хойш намын харъялал болон нутаг ус, элдэв “шахаа”-ны томилгоо энэ салбарт зонхиллоо. Хүний нөөцийн зохистой бодлого Зэвсэгт хүчинд алдагдсаны жишээ энэ юм болов уу. Мөн ЗХ-ний офицеруудын дотор аль нэг намыг дагаж өндөр албан тушаал, цолонд хүрч болдогийн сонгодог жишээ бол хошууч генерал Б.Баярмагнай гэж ярьсаар удаж байна.
 

Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүрэгтэй Батлан ...

Уншсан: 1276
Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 8
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN